Б.Дэлгэрмаа: ОХУ Монгол Улсын Ерөнхийлөгчийг хамгийн өндөр түвшинд хүлээж авсан

Б.Мичид


“Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа уригдан оролцлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамгийн анхны төрийн айлчлал ОХУ-д байлаа. Төрийн айлчлалын үр дүнг та хэрхэн дүгнэж байна. Айлчлал хэр болж өндөрлөв?

-Нэг үгээр хэлбэл амжилттай. Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөс хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд анхны айлчлалаа хийлээ. Энэхүү айлчлалын урилга анх Дорнын эдийн засгийн форумд хүндэт зочноор оролцоно уу гэсэн байсан. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн зүгээс үүнийг ажлын айлчлал болгоё хэмээн манай талаас ОХУ-ын талд асуудал тавьсан. Ийнхүү ажлын айлчлал болсон. Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-нд ирсэн. Учир нь энэ жил ОХУ-д жүдо бөхийн спорт хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. В.Путин Шинзо Абэ хоёр 2016 оны Дорнын эдийн засгийн форумын үеэр үүнийг сүр дуулиантай сайхан тэмдэглэе нөхөрсөг тэмцээн зохион байгуулъя гээд ОХУ-ын талаас 200-гаад тамирчин Японы талаас тийм хэмжээний тамирчид оролцоод алдарт жүдочний нэрэмжит тэмцээнийг зохион байгуулъя гэсэн тохиролцоотой байсан юм билээ. Дэлхий дээр хоёр жүдогийн Ерөнхийлөгч нар байдаг юм байна. ОХУ-ын Жүдогийн холбооны хүндэт Ерөнхийлөгч нь В.Путин. Манай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр. Энэ бол хоёр талын 100 жилийн тэмцээн биш учраас монголын тамирчдыг оролцуулъя гээд ОХУ-ын квотод манай 18 тамирчин оролцохоор болоод Ерөнхийлөгч маань тусгай нислэгийн онгоцоор хүрэлцэн ирэх болсон. Түүний хамт шигшээд ороогүй насанд хүрэгчдийн багийн тамирчдын хоёр дахь бүрэлдэхүүн Владивостокт хүрэлцэн ирсэн байгаа. Манай бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид дагалдан ирсэн. Ийм үйл явдлууд болсон учраас Ерөнхийлөгч Владивостокт наана нь ирсэн. Түүнээс биш Дорнын эдийн засгийн форум бол 6-7-нд нэг өдөр хагастай болох байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг бэлдэхийн тулд бид 4-5-нд хөтөлбөрийг нь гаргая гэсэн үүднээс Элчин сайдын яамныхан нэлээдгүй ажиллалаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дорнын эдийн засгийн форумыг зохион байгуулах хороо, ОХУ-ын гадаад яамныхан сар шахам ажиллаж байж  Восточный боомтод Ерөнхийлөгч ажиллах хөтөлбөр гаргасан.

-Та сая хоёр жүдоч Ерөнхийлөгч байдаг гэж хэллээ. Магадгүй ажлын айлчлалын үеэр хамтдаа татами дээр гарах сонирхол хэр байсан бол. Тийм сонирхол байдаг болов уу?

-Энэхүү албан айлчлалын өмнө Будапешт хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний үеэр энэ хоёр хүн маань уулзаад албан бусаар анх нүүр тулж учирсан. Ялангуяа улс орныг тэргүүлж байгаа хүмүүс хоорондоо хувийн харилцаа тогтооно гэдэг өөрөө маш чухал. Дэлхий нийтэд бүхий л лидерүүд ямар харилцаа тогтоож чадсан тэр хэмжээгээрээ улс орны харилцааны асуудал эерэг буюу сөрөг нөлөөлөх тал байдаг. Тиймээс Будапештад жүдогийн татами өрсөлдөгч биш хамтран зүтгэгчид гэдэг уур амьсгалыг бүрдүүлсэн учраас магадгүй Владивосток дахь Дорнын эдийн засгийн формын хүрээнд болсон айлчлал маань 6,7-нд маш амжилттай болсон. Би яагаад үүнийг хэлж байна гэхээр сүүлийн 20-иод жил пост коммунист орон зайнд манай төрийн тэргүүн айлчлахад ийм өндөр  түвшинд хүлээж авсан түүх байхгүй. Би ажлаа аваад нэг жил зургаан сар болж байна. Миний өмнөх Элчин сайд нар ажлаа аваад ажиллаж байх хугацаанд манай төрийн дээд түвшний айлчлалын давтамж хоёр талаас сайн байсан. Бие биендээ их айлчилж байсан. Гэхдээ чухамхүү энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол хамгийн өндөр түвшинд хүлээж авсан үйл явдал боллоо гэж би хэлж чадна.

-Эдийн засгийн форум дээр томоохон асуудлууд яригдаж байсан. Энэ дунд транзит тээврийн асуудал голлох байр суурийг эзэлсэн байх. Өнөөдөр эдийн засаг ямар хэмжээнд байгаа билээ. Түүнийг сайжруулахын тулд нөгөө л нүүрс тээвэрлэлтийн асуудал. Тиймээс нүүрсээ Восточний боомтоор гаргах бүрэн боломж байна гэж хэлсэн. Энд мэдээлэл авч байгаа бидний хувьд ч гэсэн шуурхай топ мэдээнүүд байлаа. Энэ нь бидэнд ямар амжилтыг авчрав. Тэр мэдээнүүд хэзээнээс бодит үр дүнгээ өгч эхлэх бол?

-Би Ерөнхийлөгчийн энэ айлчлалыг түүхэн хувьсгалын тохироо бүрдсэн үед боллоо гэж хэлж болохоор байгаа юм. 2009 оноос хойш бүх түвшинд яригдаж байсан транзит тээврээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэгдэх энэ гэрээ, хэлэлцээр маш хүнд явагдсан. Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж байсан. Манай Ерөнхийлөгч Зам, тээврийн яамны сайд байхдаа ч энэ асуудлыг хэлэлцэж байсан. ОХУ-ыг болон эдийн засгийн коридорыг хариуцаж байгаа зөвлөх Гансүх Зам, тээврийн сайд байхдаа энэ асуудлыг ярьж л байсан.

Хоёр долоо хоногийн өмнө буюу Дорнын эдийн засгийн форум болохоос өмнө энэхүү хэлэлцээр амжилттай болж хоёр улсын Зам тээврийн дэд сайд нарын түвшинд үзэглэгдсэн. Өөрөөр хэлбэл, тохироо нь бүрдээд энэ транзит тээврийн асуудал амжилттай тэр тусмаа Монголд ашигтай байдлаар шийдвэрлэгдсэн гэдэг бол Ерөнхийлөгч В.Путинтэй дараа нь яриа, хэлэлцээрт ороход транзит тээвэрлэлтийн урт удаан хугацаанд шийдэгдэхгүй байсан асуудал өнөөдөр хоёр Засгийн газрын түвшинд шийдэгдсэн явдал бол хэрэгжилт дээр /Би өөрийн биеэр Восточний боомтыг харж үзлээ/ дахин нэг коридор ярих тийм боломж гарч байна шүү . Энэ бол Монгол Орос, Япон гэсэн бас нэг коридор. Монголын бас нэг хөгжлийн гарцыг зөвхөн Орос, Хятад биш гурав дахь хөрш гэж ярьдаг манай худалдааны их  том түнш Япон улстай ийм гарц, эдийн засгийн хөгжлийн коридорууд байна гэдгийг нотолсон их чухал үйл явдал боллоо гэж хэлж болно.

-Бид урагшаа гарах нүүрсний тээврийн зардал ямар байх билээ гээд тооцдог. Гэтэл ОХУ явж байж нүүрс гаргана гэхээр тээврийн зам маань холдоно гэсэн үг. Тарифын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн асуудал яригдаад байсан. Үүнийг хэрхэн яаж үнэлсэн юм бол. Мөн баталгаажиж чадсан уу?

-Транзит тээвэрлэлтийн асуудал өөрөө бусад яамдын оролцоо шаардлагатай болж эхэлнэ. Энэ бол зөвхөн Зам тээврийн яамны асуудал биш. Сангийн яам гээд олон яамдын асуудал. Ялангуяа манайх хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнээ бусад гуравдагч оронд тээвэрлэхэд тээврийн зардал болон тарифтаа хамаг үнэ нь явчихдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн өртгөө хэд дахин давсан ийм байдал үүсэх гээд байдаг учраас дамжин өнгөрөх тээврийн асуудал дээр хөнгөлөлт эдэлнэ гэдэг бол өөрөө манайд тээврийн зардлыг хэд дахин бууруулж чадна гэсэн утгаараа эерэг үр дагавартай. Гэхдээ би одоо хэд дахин яаж бууруулах уу гэдэг асуудлыг хэлэхэд эрт байна. Манай мэргэжлийн байгууллагууд, яамдууд энэ тооцоогоо хийнэ. Хамгийн гол нь хоёр орны Засгийн газар хоорондын энэ хэлэлцээрийг сая үзэглэсэн. Үүнийг хүчин төгөлдөр болгох улс орны дотоод процедурын асуудал дутуу байгаа. Монгол Улсын Засгийн газар яг энэ үеэр харамсалтай нь огцорчихлоо. Тиймээс аль болох хурдан засаг бүрдээд энэ асуудлаа шийдээд явах юм бол ОХУ-ын зүгээс ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. MERGEJLIIN HUMUUS ZUV GENE OOR YAH YUM MERGEJLIIN HUMUUS TEGEJ BAIGAAM CHIN

    0 0 Хариу бичих
  2. tenegt 1 r angias dor uhaantai.Too bodoj sur.chadahgui bol shugamdaad ali hil ni oirhon be gedgiig har tenegee

    0 0 Хариу бичих
  3. Гэрийнхээ хувцастай сууж байгаа юм шиг, тэтгэвэртээ гарсан хөгшид ч ийм байхгүй байх , ямар хачин хайш яайш хувцасладаг юм бэ та, үс мүсээ янзлуулаач арай байнаа нээрээ дипломат төрийн зүтгэлтэн гэхэд арай арай

    1 0 Хариу бичих
  4. Хөөргөж байгаад авах юмаа авах нь дээ оросууд

    0 0 Хариу бичих
  5. Юугаа ярьж явдаг юм бол зайлуул, энэ хогшин авгай.

    1 0 Хариу бичих