Энхийг сахиулагчид эх орондоо иржээ

С.Цолмон


БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон эх орондоо иржээ.

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авсан байна. Энэ үеэр тэрээр "Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна" хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэжээ.

Харин одоо БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII ээлжийн батальон үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)