Мэдлэгт тустай шинэ ном гарлаа

Eagle.mn


Ауруг Хэвлэлийн газрын шинэ бүтээлүүд болох “Орос Хятадын гэрээ хэлэлцээрүүд 1689-1947” болон “Бизнесийн сайн захидал хэрхэн сайн бичих вэ” хоёр ном уншигчдын гарт очлоо. Ном танилцуулах өдөрлөгт улс төр нийгмийн эрдэмтэн мэргэд, судлаачид,багш нар, бизнесийн амжилт, туршлагаараа манлайлж буй залуус, номонд дуртай уншигчид дээрх бүтээлүүдийн талаар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн оюуны цэнгүүн боллоо. 

Монгол Улсын үндэсний аюүлгүй байдал, гадаад бодлого, стратегийн бодлого судалгааны бүтээлүүдээрээ олонд танил болсон судлаач М. Батчимэгийн бүтээл “Орос Хятадын гэрээ хэлэлцээрийн эмхэтгэл”нь Орос-Хятадын хооронд 1689-1947 онуудад байгуулсан нийт 57 гэрээ, хэлэлцээрийг орчуулан эмхэтгэсэн судалгааны бүтээл юм.Зөвхөн орос, хятад хэл дээр хийгдсэн, удаан дарагдан хадгалагдсан, зарим нь нууцлалын зэрэглэлтэй байсан эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь тухайн цаг үед хоёр хөршийн зүгээс Монголын талаар явуулж байсан улс төрийн бодлого, аливаа асуудлаарх албан ёсны байр суурь, зөрчил ямар нэгэн хэмжээгээр хөндөгдөж байсан тухай өгүүлжээ. Мэргэдийн зөвлөснөөр түүхэн сэдэвт зохиол унших дуртай, эх орныхоо буурал түүхийг мэддэг, сонирхон судалдаг бол энэхүү номыг шимтэн унших биз ээ

Харин удаах ном нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон бизнесийн чиглэлийн “Бизнесийн сайн захидал хэрхэн бичих вэ?” ном юм. Монгол, Англи, Хятад хэл дээр бизнесийн захидал хэрхэн бичих аргачлалыг тайлбарласан энэхүү гарын авлага номонд олон улсын худалдаа, бизнесийн харилцааны бүх талын асуудлыг хамарсан шилдэг 120 гаруйзахидлуудын загваруудаас гаднаөөрийн товч намтраа хэрхэн оновчтой, зөв бичихийг харуулсан ойлгомжтой аргачлал, бичиглэлийг багтаажээ.Аливаа гадаад хэлээр захидал бичих нь зөвхөн санаагаа бусдын хэлээр буулгах төдий бус, харин тухайн улс үндэстний бичиг, захидлын соёлыг суралцах, бодол санаагаа уран зөв илэрхийлэх нарийн мэдрэмж, мэдлэг шаарддаг ажил болохыг Та энэ номоос ойлгох болно.

Энэхүү хоёр номын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл та Интерном, Аз хур, Мир, Билиг, Мажестик зэрэг номын дэлгүүрүүдийг зориорой. 


Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)