Юун “Восточный”, юун Австрали

А.Санчир


 

Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулгын Владивостокт болсон Монгол-Оросын бизнес форум дээр хэлсэн үгийг эргэн сануулъя. Тэрээр “Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг  8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна. Дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс бид эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю Соколовт танилцуулсан. Үүнийг нэлээд найрсгаар хүлээж авлаа. Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төслийг танилцуулж байгаа. Үүн дээр “Дэд” бүтэц гэсэн том төсөл байгаа. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлье гэдгийг Владивостокийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна” хэмээн онцолжээ.

Юутай ч Тавантолгойн нүүрсийг Зүүн Азийн зах зээл дээр хүргэх нэг гарцыг Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог “Восточный” боомт гэж төрийн тэргүүн үзэж байгаа аж. Ингэж үзээд зогсохгүй хойт хөршийнхөнтэй энэ талаар урьдчилан ярилцсан байна. Орос ах нар ч монголчуудад гар таталгүй “Восточный” боомтдоо газар өгье гэжээ. Харин энэ асуудал уул уурхайн салбарынхан болон улс төр, эдийн засгийн хүрээнд талцал үүсгээд байна. Албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд энэ талаар хэвлэлд хэрхэн байр сууриа илэрхийлснийг сонирхъё.

 

Сайншанд руу биш, Гашуунсухайт руу төмөр зам тавина

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.ГанбатВладивостокийн Восточный боомтоос Япон, БНСУ руу экспортлож байгаа нүүрсний илчлэг 6000 ккал буюу манай Тавантолгойн нүүрсээс 1000 гаруй ккал-оор бага илчлэгтэй байна. Тиймээс бид нүүрсээ угааж, тус боомтоор Япон, БНСУ-ын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдвэл Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Энэ үүднээс далайд гарцгүй манай орны хувьд төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийн тулд Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж гол төмөр замтай холбох улмаар зүүн хойшоо Сайншанд-Хөөт- Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол бид зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломж бүрдэх юм. Хэрэв Оросын талтай хөнгөлөлттэй тариф тохирч чадвал Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадвар дээшлэх дүр зураг харагдаж байна” хэмээн мэдэгджээ. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан өөр байр суурьтай байна. Тэд байр суурь гэхээсээ илүү бодлого ярьж байгаа юм. УУХҮЯ-ны Уул уурхайн газрын дарга Ж.Ганбаатар Засгийн газраас төмөр замын маш олон төсөл батлан хэрэгжүүлж байгаа. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед буцаад хөрөнгө оруулах буюу эдийн засгийн ашигтай, зардлаа нөхөх боломжтой төмөр замаа түрүүлж барих хэрэгтэй гэдгийг онцолжээ. Түүний ярьснаар Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замаа эхэлж барих шаардлагатай. Тэгээд ч уг төмөр замыг барих 400 сая долларыг шийдсэн. Ирэх жилээс ажил нь эхлэх юм байна.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг УИХ 2010 онд баталсан. Уг бодлогын баримт бичигт “ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замнал /маршрут/-ыг бий болгон далайн боомтуудад гарцтай болох” гэсэн заалт бий. Түүнчлэн уг баримт бичигт 5683.5 км төмөр замын суурь бүтцийг хоёр үе шаттайгаар барьж байгуулахаар тусгасан байдаг. УУХҮЯ-ныхны ярьж буй хөрөнгө мөнгө нь шийдэгдчихээд байгаа Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам энэ бодлогод тусч төлөвлөгдсөн ажил юм. Энэхүү 267 км төмөр замыг барих концессын гэрээг “Монголын төмөр зам” компани “Самсунг Си энд Ти” компанитай байгуулсан ч уг гэрээг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгосон юм. Шавыг нь хэдийнэ тавьсан ч ажил нь зогссон энэхүү  төмөр замтай Ерөнхийлөгч Х.Баттулга болон  Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын нэр холбогддог.

Юутай ч Засгийн газрын бодлогын дагуу, тодорхой төсөл, хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажил нэгэнт хийгдэж таарна. Тэгэхээр  Тавантолгойгоос Гашуунсухайт руу тавих төмөр замыг Сайншанд руу эргүүлнэ гэдэг юу л бол. Ямар ч байсан Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны бодлого зөрж байна. Эсвэл Д.Ганбат сайд Владивостокт очоод ирэхдээ сэтгэл хөдлөлөөр ярьж, ам түргэдэв үү.

Нүүрсний салбарынхан “Восточный” боомтоор нүүрсээ зах зээлд борлуулна гэдэг дээр эсрэг байр суурьтай байна. Монголын нүүрсний ассиоциацын ерөнхийлөгч Т.Нарангийн хэлснээр Монголын нүүрсийг “Восточный” боомтоор БНСУ, Япон руу гаргах асуудлыг судалж үзээд эдийн засгийн хувьд боломжгүй, ямар ч ашиггүй гэдгийг хэдийнэ тогтоочихсон. Үүнийг БНСУ, Япон судлаачид ч судалж, үр дүнг нь  танилцуулсан байдаг ажээ. Яг үүнтэй адил байр суурийг “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл илэрхийлжээ.

Тэрээр “Бид нүүрсээ ОХУ руу тээвэрлэж байсан туршлага бий. Одоогийн нөхцөл байдлаар бол нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр дор хаяж 150 ам.доллараас их байж ОХУ руу гаргасан тээвэрлэлтийн зардлаа нөхнө. Хэрвээ ашиг олно гэвэл 200, 300 ам.доллараар нүүрсээ борлуулах хэрэгтэй. Тэгэхээр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замыг барьж ОХУ-ын “Восточный” боомтоор нүүрсээ гаргалаа гэхэд урт хугацаанд, стратегийн, геополитикийн ашигтай гэж байгаа боловч эдийн засгийн хувьд ашиггүй байх болно” гэсэн байна.  

 

Тэд төмөр замаар, бид газраар

Байгалийн баялгаа олборлож тээвэрлэн дэлхийн зах зээлд хүргэх нь манай улсад хамгийн адармаатай, улс төржсөн  асуудал байдаг. Харин дэлхийн нүүрсний зах зээл дээрх гол тоглогч гэгддэг улс орнуудад байдал өөр. Коксжсон нүүрсний хамгийн том зах зээл бол манай өмнөд хөрш. Хятадад нүүрс нийлүүлдэг гол улс нь Австрали. Үүгээр нь бид Австралийг өрсөлдөгчөө гэж хардаг. Австралид үер боллоо, ашгүй манай нүүрсний үнэ нэмэгдэх нь хэмээн Зам тээврийн хөгжлийн дэд сайд маань олон нийтийн сүлжээнд бичиж л байсан. Энэ бол инээдтэй бодол. Австраличууд биднийг нүүрсний зах зээл дээрх өрсөлдөгчөө гэж хэзээ ч боддоггүй. Ядаж Хятадын зах зээл дээрх өрсөлдөгчөө гэж боддоггүй. Учир нь Австрали зөвхөн Хятадад нүүрсээ экспортолдоггүй. Сүүлийн жилүүдэд Индонези, Энэтхэг, Вьетнам зэрэг хөгжиж буй улс орнуудад нүүрсээ экспортолж эхэлжээ. Өнгөрсөн онд л гэхэд австраличууд дээрх улсууд руу 202 сая долларын нүүрс нийлүүлжээ. Дээр нь Япон, Солонгос гээд хуучин зах зээл нь ч тэдэнд бий. Тиймээс Монголыг  тэд өрсөлдөгчөө гэж боддоггүй, Хятадын зах зээлийг ч амин чухал гэж үзэхгүй болжээ. Тэр ч байтугай австраличууд  нүүрсийг гол экспортын бүтээгдэхүүнээ гэж үздэг ч  түүнтэй өрсөлдөхүйц метан хийн олборлолт, экспортыг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм билээ.

Бидний хувьд Австралиас авах, сурах юм нь гэвэл уул уурхайн дэд бүтэц. Нүүрсний экспортоороо Австралитай өрсөлдөнө гэж ярихын оронд тус улсын нэг мужийн хэмжээнд байж чадаж байгаа эсэхээ л бодох хэрэгтэй болов уу. Австралийн уул уурхайн гол муж Квийнсланд. Тус муж далайн дөрвөн боомттой. Нүүрсний уурхайнуудаас тэдгээр боомтод хүрэх төмөр замуудтай. Эдгээр төмөр замуудыг Засгийн газар нь барьсан ч уг зардлаа уул уурхайн компаниудаас гаргуулсны үндсэн дээр найман жилийн өмнө хувьчилжээ. Одоо боомтууд руу очдог төмөр замыг нийт 32 компани хуваан эзэмшиж тээвэрлэлтээ хийдэг байна. Төмөр замаа хувьчилсан ч гэлээ компаниуд төрдөө төлбөр төлдөг.

Товчхондоо бол Австралийн нүүрсний экспорт яагаад ийм хүчирхэг байдаг вэ гэвэл тээврийн асуудлаа маш бага өртгөөр, ухаалгаар шийдсэнийх. Уул уурхайн олборлолт явагдахаас өмнө төмөр замын тээвэр зэрэг дэд бүтцийн бүх асуудлаа тодорхой болгож байж зөвшөөрөл авч тухайн компани ажилдаа ордог.

Монголын хувьд Австралитай адил дөрвөн боомтоор нүүрсээ экспортолдог. Тэд төмөр замаар, харин бид авто замаар... Гашуунсухайт дээр нүүрсний машинууд хэдэн арван километр урт цуваа үүсгэн дугаарласаар л байгаа. Тэнгэр газар шиг ийм ялгаа, зөрүү байхад, юун “Восточный”, юун Австрали. Гашуунсухайтын төмөр замаа л хурдан барьж байгуулах хэрэгтэй санагдана. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Гашуун сухайтын төмөр зам дээр чингэс бондоос 200 сая доллар хөгжлиин банкнаас 55 сая доллар авсан ? Туунээсээ 70 сая нь далан босгосон гэсэн ? Бусад 185 сая доллар хаана байгаагБаттулга гуай А Гансух нар л мэдэх байх даа

    1 0 Хариу бичих
    • За тийм цагаандаа гарчихсан юм гэж юу байхав. Тэднийг чинь 3 жил шалгасан биз дээ. Аудит, тагнуулын газар, авлигатай тэмцэх газар, прокурор, цагдаагийн мөнгө угаахтай тэмцэх газар гээд шалгадаг бүх газар шалгаад байцаагаад махы нь идээ биз дээ. 185 сох дутсан бол аль хэзээ шоронд орчихсон байхгүй юу.

      1 1
  2. Наймаа хийдэг нийгэмд шилжсэн нь үнэн юм бол наймаачныхаа үгэнд орсон дээрдээ.Таван толгой гашуун сухайтынхаа төмөр замыг үнэд оруулж барьцсан хойноо хятдад гаргах нүүрсээ үнэд оруулах наймаачин хүний ов мэх ч юм билүү хэн мэдлээ.Одоохондоо дэгдээд байгаа сенсацыг тал талаас нь үнэлээд л хэрэлдээд л нуугдмал хаагдмал юмаа өөрсдөө дэлгээд л.Нэг монголд олон дайснууд амьдарч байгаа юм шиг амьтны шившиг болдгоо больмоор юм.Ер нь зарим нэг улс гүрний хооронд яригддаг нарийн ширийн юмаа ярьдаг газраа ярьмаар юм.Бид л нэг их ардчилсан орон гээд л зээл дээр эр эмгүй шалдан нүцгэн гүйгээд баймааргүй л байна шүү.

    2 0 Хариу бичих
  3. Тэртэй тэргүй эхний очерт таван толгой гашуун сухайтын төмөр замаа л барьж дуусгахын байнашдээ.Үүнийгээ больчоод юу юугүй л Восточный руу төмөр зам бариад эхлэх юм шиг л хэрэлдээд явчихын.Тэр болтол лай ч байна зай ч байна.Манайхан л болсон хойно нэг юм тохирчоод маргаашаас нь гялалзуулах биш.Би барина чи барина гэсээр нэг нэгнээ доошоо хийх өвчин нь хөдөлвөл хэдэн жил ч болж мэднэ.

    2 0 Хариу бичих
  4. Зэрэг зэрэг темер замаа бариулахад юун болохгуй гэж. Яасан ийсэн зардал нехех хугацаа вэ??? Тэртээ тэргуй та нар зардал нехегдехийг нь хулээхэд нас чин даанч хурэхгуй шуудээ. Тиймээс ирээдуй хойс уеэ бодоод шийдэх л хэрэгтэй. Монгол улс ард тумэн тууний ургэлжлэл ур хуухдууд минь энэ хорвоод байх л юм аваас егехее егч телехее телж л таарна. Аймхай хулчигарууд юу ч хийж чадахгуйдээ.

    2 1 Хариу бичих
  5. Түрүүчийн замын хулгайн асуудлаа шийдээ, юуны дахиад төмөр зам вэ, ард түмний өрийг тэглэх, офшёрчидтой хатуу хариуцлага тооцох амлалтаа хэрэгжүүлээгүй бол Х. Баттулгатай хариуцлага тооцож огцруулах ёстой. Хариулагагүй засгын газартай хариуцлага тооцсон шиг мөн Х. Баттулгатай хариуцлага тооцох ёстой.

    3 1 Хариу бичих
    • Хариуцлага тооцох л хэрэгтэй дээ.Офшёфчидод өгсөн 49 хоногийн хугацаатай анхааруулага аль Будапештэд Жү до үзээд явж байхад нь өнгөрсөн байхаа

      0 0
  6. Баттулга ба түүний нөхөд төмөр замаас луйвардсан мөнгөө улсад төлөө. Үүнийг яагаад ярьдаггүй юм бэ?. Шудрага байл даа.

    2 1 Хариу бичих
    • Төмөр замын асуудалтай холбоотой 3 хавтаст хэрэг нь ямар ч байсан хаагдсан бололтой юм билээ. Гансүхийн яасан нь тодорхойгүй ч өөрөө ерөнхийлөгчийн биет төлөөлөгч ч гэлүү дээ болсон гэсэн. Ер нь энэ талын хэрэгт холбогдсон хүмүүс бүгд өндөрт гарсан гэж ойлгож болно. Харин хэзээ буулгах нь тодорхойгүй л байна.Буулгаж чадах эсэх ч тодорхойгүй ээ..Харин хийсэн үйлдлүүд нь тодорхой байх оо

      0 0
  7. Урд замаа эхэлж дуусгалаа гэхэд урд хөрш маань манай нүүрсийг зах зээлийн үнээр авах болон олон улсын зах зээлд гаргаж өгөх баталгаа байгаа юмуу? Ер нь 2 тийшээ гарцтай байвал сайн юм бишүү? Өдий болтол сонсож дуулж байснаар бол сүүлийн хэдэн жил урд хөрш маань манайноос,ноолуур,түүхий эд,нүүрс,эдбаялагаар ашиг олоод байгаа юм бишүү? Үүнийг өөрчилжболдоггүй юмуу?

    0 1 Хариу бичих
    • Хятас улс уг нь манайд , боомт ашиглахыг өндөр дээд түвшинднн зөвшөөрсөн л дөө. тэр жимийг бид яаж ашиглахаа л бодох хэрэгтэй. Тэр дэлхийн зах зээл дээр өндөр үнээр зардаг гээд хийсээд ыбайхаас чанарын ямар шаардлага хангасныг ер ярихгүй шүү. Тээврийн зарлал боловсруулалт хийсан зэрэг олон ажилбарыг хийж өндөр үнэд үрнэ. Нарийн ярьвал манай нүүрсээ стандартжуулж чадсан уу гэдэг асуудал. Хэдхэн жилийн өмнө манайх нүүрсэндээ стандарт тогтоож чаддаггүй хятадуудын тогтоон стандартыг л баримталдаг байсан ш дээ, Стандарт тогтоосон байлаа гэхэд тэр нь олон улсын стандартай таарах ч үү үгүйчүү

      0 0
  8. Зам тээврийн сайдынх зев

    0 0 Хариу бичих
  9. Хоёх тийш нь зэрэг л эхлэх нь зөв байх, харин мөнгө яаж босгох вэ,

    0 0 Хариу бичих
  10. хоёр гарц нээх гээд байгаа юм биш үү тэнэг ээ урд хөршдөө өгдөгөөрөө өгнө /40 сая/ хоёр дахь гарцаараа ахиад 40сая-иыг зарах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  11. UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG YAG ONOJ BODOJ CHADDAGGUI TAADAG ERONHIILOGCHIIN BAGIINHAN BODLOGO YARSAN BOL TALTSAL UUSEHGUI BAISAN

    0 0 Хариу бичих
  12. NEG MUHAR TUMUR ZAM TAVICHIHVAL HYATDUUDCHIN SHUNALTANA BUR SALAHGUI

    0 0 Хариу бичих
  13. Huatad manai nvvrsiig ondor veneer awdag baisan bol uragshaa tomor zam tawihiig demjih l bn daanch delhiin zah zeeliin vniin talin talin talin talin talin talin talin talin talin talin vneer awsan bolj bhad uaaj !!!!!!!!!! huatadruu tawantolgoi -gashuunsuhaitin zamig demjih um be

    0 0 Хариу бичих
    • Хятадыг хямд авлаа гэх нь өрөөсгөл дүгнэлт байх ооУурхайн амнаас ямар ч боловсруулалт хийгээгүй нүүрийг дэлхийн зах зээлдээр зарагдаж байгаа нүүрстэй жиших юм биш ээ. Угааж цэвэрлэн боловсруулалт хийсэн нүүс ш дээ, Бид нүүрсээ боловсруулах үйлдвэр барьчихаад үнэ ярьвал өөр л дөө

      0 0
  14. Баттулгыг нүүрс экспортлох тал дээр нэг өөрийн гэсэн хөдөлшгүй бодлоготой баына гэж ойлгодог . Бусад нь яг яах гээд байгаа нь ойлгогдохгүй байна . Өнөө маргаашийн хурдан ашиг харсан бодлого байна гэж л харагдаад байхын . Яаж ч бодсон дорнодын төмөр замтай холбох нь зөв юм шиг санагдана .

    0 0 Хариу бичих
  15. УРАГШАА ТӨМӨР ЗАМ ХЭРЭГГҮЙ ЗҮҮН ТИЙШ ӨӨР ГАРЦ ХАЙСАН ДЭЭР ОЮУ ТОЛГОЙ БАЯЖМАЛАА ЯПОНД ГАРГАЖ ЗАРЖ ҮЗСЭН ХУЖААГААС ХОЁР ГУРАВ ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРСАН ОДОО ОЮУТОЛГОЙГООС ЧОЙРЛУУ АЧИХАД БЭЛТГЭЖ БАЙНА ЦРД НЬ БАС МАШИНААР ЧОЙР ЛУУ АЧИЖ БАЙСАН ЗҮҮН ТИЙШ ТӨМӨР ЗАМ БАРИХ НЬ МАШ ЗӨВ

    1 1 Хариу бичих
  16. Ганбаяр тоймчид https://ru.m.wikipedia.org/wiki/Восточный_Порт_(компания) Одоогийн байдлаар 23,5 сая тн нэг жилийн хүчин чадал. Алс дорнодын бүх боомтын нийт хүчин чадал 160 сая тн.

    0 0 Хариу бичих
    • Орос ах нар 2012 онд Алс Дорнодын боомтуудаа тордож эхэлсэн . Восточный боомт 30% буюу 23.5 Сая тонн хүчин чадалтай. http://www.infogeo.ru/metalls/press/?act=show&rev=5183

      0 2
  17. Ер нь бол зөв юм бичиж. Гэхдээ тэд тэгэж боддоггүй ч гэх шиг. Бодол уншигч юм уу, хаашаа юм

    0 0 Хариу бичих