“Мартагдашгүй намар”-ын залуус дөрвөн тонн төмс хураажээ

С.Цолмон


Оюутнууд “Мартагдашгүй намар”-аар амьсгалан, 70, 80 оны стилиэр хувцаслан энэ сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорьсон. Тэд ийнхүү тариаланчдад туслан ургац хураахаар явахдаа  Ерөө сумын II багийн сангийн аж ахуй дээр ажиллан дөрвөн тонн орчим төмс хураажээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тариаланчдын хувьд ес, аравдугаар сард хамгийн их ачаалалтай буюу тэр жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе. Энэ саруудад хүн,  хүч дутмаг байдаг учраас жил бүр оюутан залуусыг ургац хураалтад гар бие оролцуулдаг билээ.

 Дашрамд дурдахад, 2013 оноос хойш зохион байгуулж байгаа “Намрын Ажил-Залуус” төслийн хүрээнд нийт 1000 гаруй залуус ургац хураалтын ажилд гар бие оролцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)