Сар бүр шилдэг тамирчин шалгаруулна

Х.Дэлгэрэх


Монголын үндэсний олимпийн хорооноос "Сарын шилдэг тамирчин"-г  энэ сараас эхлэн тодруулахаар болжээ. 

"Сарын шилдэг тамирчин"-г шалгаруулах нь тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэж олон нийтэд таниулан сурталчлан дэмжих гол зорилготой аж..
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулж байхаар болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)