ФОТО: Монгол моделиуд “New York Fashion Week”-ийн тайзнаа

С.Цолмон


Энэ сарын 7-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлсэн загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцож байгаа билээ.

Загварын долоо хоногт загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны “Дэлхийн мисс”-ийн 11 дүгээр байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцож байгаа.

Couture Fashion Week New York нь Нью-Йорк хотын Манхаттан дахь Таймс скверийн Крауны плазад зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаад шилдэг 33 дизайнер, 200 тайзны загвар өмсөгч урлагийн болон дээд зэрэглэлийн загварын хувцас өмсөж сонирхуулжээ. Манай загвар өмсөгчид Вьетнам, Экуадор, Хятад, Етиоп, Словак, АНУ-ын загвар өмсөгчид мөр зэрэгцэн алхаж, ур чадвараа гайхуулсан байна.

Ингээд үзэсгэлэн загвар өмсөгчдийнхөө зургийг хамтдаа сонирхъё.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. wow

    0 0 Хариу бичих