Ээлжит бус чуулган дахин зарлах бололтой

С.Цолмон


УИХ-ын ээлжит бус чуулганыг дахин зарлан хуралдуулж магадгүй тул УИХ-ын гишүүдийг хотоос гарахгүй байна уу гэсэн мессежийг УИХ-ын Тамгын газраас өчигдөр гишүүдэд илгээжээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хүртэл товлоод байгаа тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярьсан байна. Тэрээр, “Ээлжит бус чуулган хуралдах хүртэл гишүүдийг хотод байх шаардлагатай гэдэг мессеж ирсэн. Нэгдүгээрт, Засгийн газрыг огцруулсантай холбоотойгоор, хоёрдугаарт улс орны эдийн засгийн нөхцөл байдал, намрын тариа хураалт зэрэг асуудлаар Ээлжит бус чуулган зарлагдаж ч магадгүй” гэжээ.

Сануулахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод таван хоног өнгөрлөө. Засгийн газрын тухай хуульд зааснаар шинэ Засгийн газрыг 30 хоногийн дотор нөхөн томилох ёстой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. АН юм хийдэг. Гэхдээ хийх байсан төсвийнхөө талыг нь идчихдэг. МАН огт юу ч хийхгүйгээр иддэг. Идэхээ тооцоод хийхээ бодоогүй, хийх тухай ойлголт ч байхгүй учраас огцорсон юм.

    0 0 Хариу бичих
  2. Нам нь тороос дээгуур байлгадаг жишиг МАН-д бий.УИХ тарвал таарна.

    0 0 Хариу бичих
  3. Өө хөөрхий дотоодын урвагч нар дээр нь ардчилсан намын өнгөрсөн сонгуулиар эрх мэдлээ алдагсад муужирсан дэнр нь монгол ардын намыг намнах нь дээ монголын хувь заяа яадаг болдоо

    0 0 Хариу бичих
  4. Ямбалж байхаар намынхаа их хурлыг эртхэн зарлачих

    0 0 Хариу бичих