Сайн дураараа нэгдсэн залуус 4 тонн төмс хураажээ

Б.Мичид


“Намрын Ажил – Залуус” төслийн хүрээнд энэ сарын 8-10-ны өдрүүдэд ургац хураалтыг зохион байгуулжээ. Уг ажлыг Ургац хураалтын ажилд  сайн дураараа нэгдсэн 30 гаруй залуус Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн сангийн аж ахуй дээр ажиллаж 4 тонн орчим төмс хураасан байна.

Тус ургац хураалтын ажил нь  оюутан залуусыг эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулдаг байсан уламжлалыг сэргээх, залуусыг хооронд нь нэгтгэх, хөдөлмөрийн үр шимийг оюутан цагаас нь ойлгуулах, насан туршид үлдэх нандин дурсамжуудыг бий болгох зорилгоор 2013 оноос хойш зохион байгуулж байгаа юм. “Намрын Ажил-Залуус” төслийн хүрээнд нийт 1000 гаруй залуус ургац хураалтын ажилд гар бие оролцжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тариаланчдын хувьд ес, аравдугаар сард хамгийн их ачаалалтай буюу хэдэн сарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе. Энэ саруудад хүн,  хүч маш дутмаг байдаг учраас уг асуудлыг ойлгон, жил бүр оюутан залуусыг ургац хураалтад гар бие оролцуулдаг “Намрын Ажил – Залуус” төслийн хамт олон талархаж байгаагаа тариаланчид илэрхийлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)