Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 1200 оюутан хамрагдав

Eagle.mn


Говь-Алтай аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын хүрээнд өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тус аймаг дахь салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн оюутнуудад хичээл заалаа.

Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох тус сургалтад 1200 гаруй оюутан хамрагдсан байна.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр тус аймгийн Тайшир сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилалт явагдах юм. Уг сургуулилалтын бэлтгэл ажлыг шалгаж, орон нутгийн Онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд заавар зөвлөмж өгчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)