Дэлхий дахинд-Фото тойм

Дүрвэгсдийн үргэжлэл

Мьянмараас дүрвэсэн Рохингячууд Бенгалын эрэгт ирж бууж буй нь. Шах Порир Двип, Бангладеш

Гэрэл зургийг: Danish Siddiqui/Reuters

Уламжлал

Ан авын азыг бэлгэдсэн Horn Dance буюу Эвэрт бүжгийн үеэр ангын уламжлалт хувцсаар гоёсон эрчүүд жил бүрийн наадмыг өнгөлөн оролцдог. Абботс Бромле, Их Британи

Гэрэл зургийг: Aaron Chown/ PA

Сүрлэг урлал

Уран бүтээлч Сайпегийн “Ирээдүйн түүх” бүтээл. Нийт 6000 мкв талбайд 600 литр биологийн задралаар хувирдаг ус, сүү, уураг, байгалийн пигмент агуулсан будгаар урласан уг бүтээлийг Глион Рочерс-де-Нае галт тэрэгний шугамын зам дагуу урлажээ. Лэс Рочерс- де-Нае, Швецарь

Гэрэл зургийг: Valentin Flauraud/ EPA

Галт буудлага

A Correfoc наадам нь каталанчуудын үндэсний өдрөөр болдог. Каталаны парламент аравдугаар сарын 1-нд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтносон түүхтэй. Вилафранца дел Пенедэс, Испани

Гэрэл зургийг: David Ramos/ Getty Images

Хуульчлагдаагүй хайр

Ерөнхий сайд Тони Эббот өөртэйгээ гэрлэж буйг өгүүлсэн ханын зургийг Скотт Марш зуржээ. Австраличууд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх саналаа шуудангаар бөглөж явуулах юм.

Гэрэл зургийг: Mark Kolbe/ Getty Images

Шагналын тавцан

АНУ-д зохиогдсон Кевин Андерсоны нэрэмжит нээлттэй тэмцээнд түрүүлсэн Рафаэл Надал гэрэл зурагчдийн өмнө шагналаа тэврэн зогсоно. Нью Йорк, АНУ

Гэрэл зургийг: Jewel Samad/ AFP/Getty Images

Хүндэтгэл үзүүлэхээр хүлээгсэд

9/11-ний террорист халдлагын золиос болсон Flight 93-ийн зорчигчдийн дурсгалыг хүндэтгэхээр Дурсгалын музейн үүднээ дугаарлан зогсогчид. Шанксвилл, АНУ

Гэрэл зургийг: Jeff Swensen/ Getty Images


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)