С.Жавхлан: Засгийн газрыг эзэнгүй олон хоног орхиж болохгүй

Г.Даша


“Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн С.Жавхлан уригдан оролцлоо.

-Улс төр нэлээд халуухан байх шиг байна. Та есдүгээр сарын 7-нд болоод өнгөрсөн үйл явдлыг юу гэж дүгнэж байна?

-Болдог зүйл болдгоороо болж байна. Муу сэтгэлтэй байна гэдэг бол хэзээ нэгэн цагт явж байгаад хагардаг. Муу сэтгэлээр ямарваа нэгэн эд хөрөнгийн сонирхлоор, мөнгөөр уулзсан нөхөрлөл бол нөхөрлөл бодлогогүй. Эх орноо бодсон зөв сэтгэлээр нийлсэн зүйл бол үеийн мөнхөд зөв сайн түүх болж үлддэг. Үнэхээр харлан доройтсон суу сэтгэлтүүдийн хагарал боллоо гэж дүгнэж байна.

-Та сая мөнгөөр нөхөрлөсөн гээд юуг хэлэв?

-Эх орон түмэн олноо биш мөнгө бодож орж ирээд байна. Тендер бодож орж ирээд байна. Монголд одоо нууц зүйл байхаа больчихлоо. Өмнөх 27 жил яг ийм жишгээр явж ирсэн. Энэ зүйлийг дэлгээд харахаар өнөөдөр ийм зүйл дэлгэрч байгаа нь сайн цаг дөхөж байгаагийн шинж. Зөв цаг, үнэнээр явах цаг дөхөж байна.

-Та их эерэгээр харсан байна. Өөрөөр хэлбэл, бид алдаа, оноогоо хараад аливаа асуудал руу арай өөрөөр алхдаг болжээ гэж. Магадгүй ямар хугацааны дараа бид зөв чигт очих юм шиг байна. Бидний сайн ирээдүй хэр ойрхон байна вэ?

-“Сэтгэлийн муухай арилсан цагт орог буурал тэнгэр олны санааг дагана” гэдэг. Ер нь сонгогчид ямар хүмүүс сонгосноо харж өөрсдөдөө дүгнэлт хийж байгаа байх. Монголд намын дор бүлэглэж бүх зүйлийг гацчихаад байгаа энэ зүй тогтол нуран унаж байна гэж хэлмээр байна.

-Өөрөөр хэлбэл, намыг задлах ёстой, намчирхах ёсгүй л гэж та хэлэх гээд байна аа даа?

-Өнөөдрийн байгаа тогтолцоо бол монголчуудын амьдрал нийгэм, сэтгэхүйн харилцаанд нөлөөлж чадахаа больсон байна. Ямар ч хүчгүй болсон байна. Монголчууд шинэ эрин цагийг хүсэн хүлээж байна. Энэ бол нам гэхээсээ илүү эх орондоо сэтгэлтэй, өөрийнхөө цаг завыг сонгож биш тодорч гарч ирсэн аавын хүүхдүүд энэ эх орноо жолоодон удирдах цагийг урин дуудаж байна. Нөгөө талдаа муу сэтгэлтэй, амин хувиа хичээгээд явах юм бол ямар байдалд хүрдгийг бүх хүн илхэн харж байна.

-Энэ бүхнийг та парламент дотроос харав уу, нийгмээсээ олж хараад байна уу?

-Ер нь аль аль нь шүү дээ. “Санаа муут яван хатна Сарьсан багваахай наранд хатна”, “Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй”. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг. Дандаа булингартай байгаа учраас өнөөдөр бид эвлэлдэж чадахгүй байна. Бүтээхийн тулд сөнөө гэж. Өнөөдрийн байгаа энэ тогтолцоо сөнөж байна.

-Гэхдээ МАН парламентын олонх байна. Дараагийн Засгийн газрыг тэд дахиад байгуулна. Ямар Засгийн газар гарч ирэх бол?

-Одоо түмэн олон бол үүнийг маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хэлэлцсэн чуулган дээр миний хэлсэн үг бол “Одоо намар оройн цаг болж байна. Монголчууд цаг хугацаатай уралдаад яаж түлээ нүүрсээ бэлдэх үү, яаж идэш, уушаа бэлдэх үү. Малынхаа өвс тэжээл хадлан, тариа, ногоогоо яах уу гээд ямар ч цаггүйгээр түмэн олон бор зүрхээрээ хичээж байна. Ийм усан бороо их орсон жил өвөл нь хахир хатуу болох магадлал өндөртэй. Энэ хүмүүс үүнийг огоороод хэрүүлээ урдаа барьж байгаа нь Монголыг хохироож байна. Тиймээс 10 хоногийн дотор дараагийн томилгоог хийхийг шаардаж байна” гэж хэлсэн.

-Та эх орончдоор дараагийн Засгийн газраа бүрдүүлээрэй гээд шаардлага хүргүүлээд байна шүү дээ. Таны хувьд эх оронч гэж хэн бэ?

-Эх орноосоо, Монголоосоо хулгайлсан мөнгийг гадаадын дансанд аваачиж байршуулдаггүй, овт шаар биш, дээрээс нь гадаадын нууц байгууллагуудад сайд, өндөр сандал, сэнтийгээ ашиглаж зөвхөн өөрийнхөө төрөл, нууц байгууллагуудаа тэжээдэг Монголыг орхичихдог хүмүүс гарч ирж энэ зүйлүүдийг зөвхөн өөрийн хувийн эрх ашигт ашигладаг. Тиймээс Монгол Улсын гурван сая хүн харж байгаа, зөв зүйл хийгээсэй гэж итгэж байгаа энэ итгэлийг хөсөрдүүлж тоглож хаяж байгаа хүмүүс гарч ирээд байсан учраас тэгдэггүй эх орноо элгэн түмнээ боддог өөрийгөө золиосолж чаддаг, борви бохис хийхгүй зүтгэж чаддаг эх оронч сэтгэлтэй хүмүүс гарч ирж байж Монгол сайн сайхан цаг руу хөтлөгдөнө. Эхнийх нь хоолонд орлоо, боллоо, голийтлоо цадлаа, дараагийнх нь одоо манай ээлжийнхэн орно гэж байна. Миний хувьд яагаад 10 хоног гэж, яагаад эх орончид гарч ирэх ёстой гэсэн гэхээр маш яаралтай дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой.

Энэ хүмүүсийн хэрүүлээс болж ард түмэн хохирох ёстой юм уу. Үгүй шүү дээ. Одоо хуулийн хугацаагаараа 30 хоног гэж байна.

Гэтэл үнэндээ бол бидэнд энэ заваарсан хэрүүлийг хүлээж байх цаг алга. Хаваржингаа л хэрэлдлээ. Хэрүүлийн бузар болдог бол бузартаж гүйцлээ. Эх оронч сэтгэлгээтэй хүмүүсээ гаргаж ирээч. Үүн дээр чинь түмэн олонтойгоо хяная. Ингэж заваарахгүйгээр маш хурдан томилогоо хий. Засгийн газрыг эзэнгүй олон хоног орхиж болохгүй. Энэ түмний итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Дараагийн эмхлэн байгуулах ажил руугаа маш яаралтай ороорой гэдэг зүйлийг онцгойлон анхааруулсан. Тэгэхгүй энэ хүмүүс хэрүүлээ урдаа тавиад ард нь монголыг хаяж 27 жил явлаа. Монголоо урдаа тавьдаг хүмүүсээр яаралтай засгаа эмхлэхгүй бол цаашлаад намын чинь хувь заяа яригдана шүү. Түмэн олны сэтгэл зүйг харах хэрэгтэй. Энэ хүмүүс өөрсдөө хэрэлдээд нэр олж байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Үгүй ээ. Монголын амьдрал цаг хугацаатай уралдаад явж байна. Энэ зүйл дээр 27 жил, 90 жил насалсан хоёр нам өөрсдөө төрийн нэр хүндийг унагаж байгаа. Энэ хэрүүл даамжран өндрөө яваад байвал энэ хүмүүс монгол хүмүүсийн сэтгэлээс цаг хугацааны эргүүлгээр хаягдана гэсэн үг. Тэгэхээр намын хувь заяа, цаашлаад чадамжгүй УИХ тарах хүртэл зүйл яригдах ёстой.

-Улс төрчид энэ хэмжээнд хүрчихсэн намчирхаад сурчихсан энэ нөхцөлд таны хэлээд байгаа эх орончдыг бид яаж гаргаж ирэх үү?

-Өнөөдрийн байгаа засаглалын тогтолцоогоор 65 хүнийг дотроосоо томилж гаргаж ирэх ёстой гээд байгаа шүү дээ. Одоо энэ 65 “100 ямаанд 60 ухна” гэдэг шиг тэднээс эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүүгээд шүүрдээд гарах байлгүй дээ. Хэрвээ оффшор данстай нүд нь мөнгөөр улайрсан нөхөр гарч ирвэл би тэвчихгүй гэдгээ хэлсэн. Наадах чинь болохгүй гэвэл энэ түмэн олон нүдтэй. Хэрвээ үүнийг зөрчих юм бол сонгож гаргаж ирсэн шигээ авч хаяж чадна шүү дээ, монголчууд. Би үүнийг л зөгнөж хэлсэн юм. УИХ-д голыг нь олоод хэлэх гэсэн миний санаа энэ.

-Сая Засгийн газрыг огцруулах асуудал дээр гарын үсэг зурсан Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ-ын гишүүдээс магадгүй таны хайгаад байгаа эх оронч сэтгэлгээ, эх орноо өмнөө тавьсан өнгө төрх харагдсан уу?

-Залуу талдаа эд нар зөв зүйл рүү хөтлөөд явлаа даа гэж харагдаж байгаа зүйлс мэр сэр бий. Одоо л харъя. Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь уу, харин эх оронч сэтгэлээрээ Монгол түмнээ энэ заваарсан цаг хугацааг зөв чиглүүлээд хоёргүй сэтгэлээр явж чадах нь уу гэдгийг түмэнтэйгээ нийлээд харъя.  Миний хувьд засагт ч байхгүй, завсарлага ч авах эрхгүй нэг гишүүн. Гэхдээ С.Жавхланг нэг гэж тооцож болохгүй. Миний ард түмэн олон байгаа. Хэрвээ тэгэхгүй бол үүнийг би олонд зарлан ордны танхимаас гарахгүй. Энэ ордонд тэмцэл хийж өрөөндөө хонож үзээгүй биш.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Javhlan metin mal shig yamnuud UIHurald orchihoor turiin ajil yaj uudluh bilee. UIHurald songogdoh hund shalguur tavij baihgui bol iim humuuser hoishid UIH burdeed baival uls eh oron ard tumen bid l hohirsoor Uls eh orni hugjil arav arvan jileer hotsrogdold orsoor baina da

    0 0 Хариу бичих
  2. Аливаа зүйлийн үр дүн чухал. Жавхлан тийм ч УИХ гишүүн болсон тэгэхээр үр дүн мөн үү. Бидэн шиг дороос шүлсээ үсчүүлээгүй дотор цохиж явна ш дээ. Мундаг эр л гэхээс өөр юу хэлхэв.

    0 0 Хариу бичих
  3. энүүнд засгийн гаар ямар хам аа байнаа гудамижндаа орилоод явж байвал барав

    0 0 Хариу бичих
  4. Муу сонголт хийсэн тойргуудыг зарлаж мууг нь үзэх санаа байна. Дараа арай дээр сонголт хийнэ биз айн? Тойргуудын хооронд халит уралдаан зарлаад явцгаая

    0 0 Хариу бичих
  5. hoorhii ooriigoo ih uhaantai gej boddog baihdaa zailuul.

    0 0 Хариу бичих
  6. Dyychid boxchyyd mongoliig xogjyylex um biz dee .

    0 0 Хариу бичих
  7. Bi zasag ogtsordogiig Jenko ard ni bbna gej harj bgaa. Topor gedeg yu ch oilgodoggui urbagchiig ashiglaj ulsaar togloj bna. Jenko Mongol ulsiin tuluu zutgeegui zutgeh ch ugui.

    1 0 Хариу бичих