Пап лам Францис шил мөргөж хөнгөн гэмтжээ

А.Анар-Эрдэнэ


Пап лам Францис Колумбийн Картагена руу хийж байсан аяллынхаа замд нүүрэндээ хөнгөн гэмтэл авчээ. Пап ламын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Пап лам тусгай шилэн бүрхүүлтэй машины бүрхүүлийг санамсаргүй мөргөжээ.  Мөргөсөн хэсэгтээ мөсөөр жин тавьсан хэдий ч шанааны дээд хэсэг нь хөхөрч, бага зэрэг цус хуржээ.  

Пап лам Францис энэ жил 80 насыг зооглож буй. Пап ламыг сүсэгтнүүдтэйгээ мэндчилэхэд нь зориулан тусгайлан бүтээсэн popemobile хэмээх сум нэвтэрдэггүй хамгаалалтын шилэн бүрхүүлтэй машиныхаа шилийг мөргөсөн байна. Tэрээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Колумбад айлчилсан бөгөөд Богота, Меделлин, Картагена хотуудаар дамжин сүсэгтнүүдтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)