9/11-ний террорист халдлагаас хойш 16 жил өнгөрчээ

А.Анар-Эрдэнэ


Осама Бен Ладены тэргүүлэгч Аль Кайда бүлэглэл бүтэн жилийн турш судалж, бэлдсэний эцэст есдүгээр сарын 11-ний өдрийн аймшигт халдлагыг үйлджээ. АНУ төдийгүй дэлхийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн уг аймшигт халдлагын улмаас 2750 гаруй хүн амиа алдсан гэсэн тоо бий. Халдлагаар гэмтэж бэртсэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, найз нөхөд гэхчилэн нийт 75 000 орчим хүн сэтгэл санааны болоод бие махбодийн эмгэгтэй болж үлдсэн гэж үздэг.

Орон нутгийн цагаар 08.45-д амиа золиослогчдод барьцаалагдсан Бойнг-767 онгоц Нью Йоркийн ихэр цамхгийн нэг болох Дэлхийн худалдааны төвийн 110 давхар барилгын 80 дугаар давхрыг мөргөв. Хүмүүс юу болоод байгааг ойлгож ч амжаагүй байхад буюу 18 минутын дараа хоёр дахь онгоц нөгөө цамхагийнх нь 60 дугаар давхрыг мөргөсөн байна.

Тухайн өдөр зорчигч тээврийн 4 онгоц террористуудын барьцаанд орсон бөгөөд 2 ихэр цамхгаас гадна Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж, талыг нь нураасан бол үлдсэн 1 онгоц нь Вашингтоноос хэдхэн километрийн зайд унаж сүйрчээ. 9/11 хэмээн нэрлэгддэг аймшигт халдлага өнөөг хүртэл америкчууд, дэлхий нийтийн зүрхийг шимшрүүлсэн хар дарсан зүүд мэт санагддаг харамсалтай үйл явдал хэвээр байгаа билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МОНГОЛД ЖЕНКО БАТТУЛГЫН ТАРААЖ БАЙГАА ДЭЛХИЙД ХОРИГЛОДОГ ХҮМҮҮСИЙГ "АРЬС ӨНГӨ,ШАШИН ШҮТЛЭГ ЯС ҮНДСЭЭР ҮЗЭН ЯДАХ ҮЗЭЛ" ДЭНДҮҮ ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙГАА НЬ 9 САРЫН 11 ШИГ ҮЙЛ ЯВДАЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ.гАНЦ ЖИЛИЙН ӨМНХӨ ГЭХЭД МОНГОЛД АРАЙ Ч ТААЛАГДААГҮЙ БОЛГОНОО АРААС НЬ ХУЖАА ЭРЛИЙЗ ГЭЖ ОДООГИЙНХ ШИГ ДАЙРАН ДОРОМЖИЛДОГГҮЙ БАЙСАН. НАЦИСТ КСЕНОФОБ ҮЗЭЛ ИЙМ ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙГАА НЬ МОНГОЛД НИЙГМИЙН ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД МОНГОЛД ХҮРЧИХЛЭЭ.

    0 1 Хариу бичих