“Алтан” Москва хот 870 дахь төрсөн өдрөө тэмдэглэлээ

А.Анар-Эрдэнэ


ОХУ-ын Москва хот 870 насны ой өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр боллоо. Ойн баярыг тохиолдуулан Москва хотын иргэд  “Түүх бүтээж буй хот” уриан дор Москвагийн 13 хэсэгт ойн баяраа тэмдэглэн урлаг, спортын 420 орчим арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, эхлүүлсэн байна.

1147 онд Москва гэх нэрийг анх дурьдсан нь Ростов- Суздалын ханхүү Юрий Долгорюкий холбоотнуудтай уулзсан явдлыг тэмдэглэсэн бичиг байлаа. энэхүү уулзалтанд Новогородын ханхүү Сватослав байлцжээ. Үүний дараа 1389 онд Иван Васильевич III Москваг улсын нийслэл болгосон түүхтэй. Өдгөө асар хурдацтай хөгжиж буй дэлхийн том хотуудын нэг Москва нь худалдаам, эдийн засаг, соёлын томоохон төв юм. Москва хотын төрсөн өдрийг 1987 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын эхний юмуу хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэж байх шийдвэр гарсан гэдэг. Баярын өдрөөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)