Гульермо дел Торо “Алтан арслан”-гийн эзэн боллоо

Л.Эрдэнэжаргал


Венецийн 74 дэх удаагийн олон улсын кино наадмын “Алтан арслан”-г Мексикийн найруулагч Гульермо дель Торо романтик-уран зөгнөлт “Shape of Water” киногоороо хүртлээ. Готик аймшгийн бүтээлүүдээрээ алдаршсан найруулагч Гульермо дель Торо “Энэ нэр хүндтэй шагналыг надад өгсөн нь мангас гэж байдагт итгэдэг хүмүүс байдгийн нотолгоо юм. Миний авсан энэ шагнал Мексикийн болон Латин Америкийн залуу найруулагчдын уран бүтээл туурвих онгодыг улам бүр бадраана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ.


Венецийн кино наадмын дэд шагнал болох “Шүүгчдийн нэрэмжит шагнал” буюу “Мөнгөн арслан”-г Израилийн найруулагч Самуэл Майзо “Фокстрот” киногоороо, шилдэг найруулагчид олгодог “Мөнгөн арслан”-г Францын найруулагч Ксавье Легран “Баривчилгаа” киногоороо ту тус хүртсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)