Засгийн газрыг огцруулсан талаар иргэд юу хэлэв

Б.Мичид


УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь татгалзсанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү нар хуралдаа ирээгүй. МАН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүн дээр нэмэгдэж С.Батболд, Ч.Улаан нар, АН-ын бүлгийн найман гишүүн, бие даагч С.Жавхлан нар огцруулах санал өгсөн.

Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай бөгөөд тэр болтол Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон.

Ингээд Засгийн газар огцорсон талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Ард түмнийхээ төлөө ажил хийж чаддаг бүрэлдэхүүн байх ёстой

Ажлаа хийж чадахгүй гэсэн шалтгаанаар байн байн засаг унасаар л байна. Засаг унаж байна гэдэг чинь төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Энэ янзаар дараа дараагийн Засгийн газар бүрдүүлэхэд бас л их хөрөнгө, мөнгө зарцуулагдана. Ард түмнийхээ төлөө ажил хийж чаддаг бүрэлдэхүүн байх ёстой. Хүмүүсээ яаж ажилтай болгох вэ гэдэг асуудал руу чиглэж ажиллах ёстой.

Засгийн газар унасныг өчигдөр мэдээгээр харсан

Засгийн газар унасныг өчигдөр мэдээгээр харсан. Дараагийн Засгийн газрын талаар мэдэх юм алга.

Засгийн газрыг огцруулсан нь буруу

Засгийн газрыг огцруулсан нь буруу гэж бодож байна. Эдийн засаг тогтворгүй болно. Өмнөх Засгийн газар хийж бүтээж байсан зүйл ихтэй байсан. Тэр ч утгаараа хариуцлага дээшилсэн гэж хараад байсан.

Энэ Засгийн газар ажлаа хийгээд явсан бол болох л байсан байх

Тэр талаар сайн мэдэхгүй, дуулаа ч үгүй явна. Ард түмэнд амласан амлалтаасаа ухарсан явдал нь жаахан тиймхэн санагдаад байгаа. Уг нь энэ Засгийн газар ажлаа хийгээд явсан бол болох л байсан байх. Гэхдээ олон асуудал байх л юм байна шүү дээ. Би ч тэр бүрийг нь сайн мэдэхгүй байна.

Мэргэжлийн сайн Засгийн газар байгуулах хэрэгтэй

Мэргэжлийн сайн Засгийн газар байх хэрэгтэй. Үгүй бол энэ Засгийн газраа солихгүй даалгавар өгч сайн ажиллуулах ёстой байсан. Хүмүүс ихэнх нь буруу үйлдэл хийж байна.

Н.Алтанхуягийн Засгийн газар шиг Засгийн газар байхад болж байна

Дэмий л зүйл хийлээ. Дахиад л нэг Засгийн газар ажиллана тэр нь ч адилхан л шүү дээ. Ард түмнийхээ төлөө арай гайгүй ажил хийдэг Засгийн газар хэрэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газар шиг Засгийн газар байхад болж байна гэж бодож байна.

Дахиад огцрохгүйн төлөө ажлаа сайн хийх хэрэгтэй

Дахиад огцрохгүйн төлөө ажлаа сайн хийх хэрэгтэй болов уу. Тууштай удаан хугацаагаар ажиллавал л болох байх.

Дараагийн Засгийн газар ард иргэдийн төлөө юм хийсэн, нээлттэй, шударга байгаасай

Засгийн газар огцорсныг би дэмий л асуудал гэж бодож байгаа. Дараагийн Засгийн газар ард иргэдийн төлөө юм хийж, нээлттэй, шударга ажиллаасай гэж бодож байна.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. М Энхболд гэдэг хүн монгол төрийн хариуцлагатай ажлыг олон жил хийж эх орныхоо төлөө үнэнч зүтгэж доройтсон үед нь сэргээж ирснийг ард түмэн бид мэднэ одоо гэнэт яагаад үзэн ядагдах боловоо энэ хүн намаа ИХ орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалатанд хүргэв Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөрөг хүчний 60тербум эрлийз хурлийз гэсэн зохиолд үнэмшээд 31 гишүүн хүртэл урваж шарваж байгаа нь өрөвдөлтэй шадар сайд нөгөө намын нэр дэвшигчийг дэмжиж урваад МАН н жанжин шугам алдагдаад хэвийн ажиллаж байсан засаг төрөөрөө тоглоод ард түмний амьдралаар тоглох болж албан тушаалын төлөө эрээ цээргүй тэмцэлдэж байгааг хараад сэтгэл гутарч байна намынхаа дээгүүр алхсан энэ нөхдөд намын бага их хуралдаа сууж тэдний дэмжлэгийг авах нь байтугай нүүрийг харахад хэцүүхэн байх бизээ

    0 0 Хариу бичих
  2. Малнуудаа үхэрнүүдээ хөгжлөөрөө ядаж хойд солонгосыг ардаа орхихсон ПИЗДА юмаа монгол улс

    0 0 Хариу бичих
  3. Eagle tv deer tavij medee uzdeg tsag sayhan l baijdee. Odoo ch ymar medre garah ni todorhoi l boljdee. Hairan tv hairan ner hund oor yu gehewdee. Medeege hurtel enkhboldoor nairuuluulad baigaamu odoo buur

    0 0 Хариу бичих
  4. Eagle TV -ийнхэнд үнэхээр гутаж байна.Та нар хэзээ Миеэгийн гар хөлний хиртэй хумс болчихвоо.Энэ их баялагтай гуравхан сая монголчууд сайхан амьдрах цаг нь болсон юм байгаа биз дээ.Гэтэл та нар Хүрэлсүх тэргүүтэй шинэ үеийнхнийг эсэргүүцэж Миеэгийн хошногыг долоохоосоо ичихгүй байна уу.

    0 0 Хариу бичих
  5. Ийм их баялагтай 3-хан сая монголчууд сайхан амьдрах цаг болсон. Ингэхийн тулд зөвхөн өөрсдийгөө боддог буруу гарын баячуудаас салахаас өөр аргагүй. Иймд битгий засгийн хошного долоосон юм бичээд бай

    0 0 Хариу бичих
  6. Монгол улсыг Монгол хүн удирдах ёстой. М.Энхболд тэргүүтэй эрлийз хурлийз авилгач газрын наймаачин хорчин шуналтай нөхдүүдийг Монгол төрөөс зайлуулах хэрэгтэй. Монгол ялна.

    0 0 Хариу бичих
  7. МАН ч Монголын ард түмний итгэл, цайлган сэтгэлээр тоглох шиг боллоо доо. Хаана байна тэр та нарын 90 жилийн туршлага, эвтэй төр, ээлтэй засаг чинь. Эд хөрөнгө албан тушаалын төлөө л алалцаж байгаа биз дээ та нар. МАН ер нь зайлвал таарна. Тэртээ тэргүй 2-3 хуваагдах биз.

    0 0 Хариу бичих
  8. Анхнаасаа л Эрдэнэбатын Засгийн газрын бодлого Ард иргэдийнхээ Эсрэг чиглэж байсан нь Огцорох бас нэг том шалтгаан болсон шүү дээ, Мэргэжилийн нэртэй боловч Сайдууд нь хийгээд , гялтаалгаад байсан зүйл огт байхгүй шүү дээ, Гаргасан шийдвэрүүд нь Эргэж буцсан, тогтвортой биш, Ард иргэдийнхээ амьдралд тус нэмэр болсон шийдвэрүүд гаргаагүй мөртлөө өөрийн Танхимийн сайд нараа харж үзэж Хууль зөрчиж, Эрх мэдэл, Албан тушаалаа ашигласан Ашиг сонирхолын зөрчилтөй шийдвэр гаргаж тэдэндээ Концессын гэрээ өгч байсан буруу шийдвэрүүд нь яалт үгүй л Унах шалтаг болсоон,

    0 0 Хариу бичих
  9. Nam uursduu zuv khunee devshuulj ajillaj chadakhgui bol ard irgediin dund asuulga yavuulj erunkhii saidaa songovol irged khuleej avkhaar uur amisgal bureldeed baigaa shuu . tiim khun olon baigaa shuudee. odoo tanil tal frakts gej khagaraldkhaa bolikh kheregtei dekhiin dakhind ner nuuree barj duuslaa.

    0 0 Хариу бичих
  10. Лхагважав, Жаргалсайхан хоер бол шизоферинтэй улс Харин Энхбат, Буян Жагаа мэтийн улс бол болж байна

    0 0 Хариу бичих
  11. Жинхэнэ утгаар нь мэргэжлийн ЗГ-ийг нам гэж явцууралгүйгээр байгуулах хэрэгтэй. Ж: Лхагважав де факто Жаргалсайхан Хашчулуун эд нар гээд мундаг мэдлэгтэй хүмүүс орвол ард иргэд баяртай л хүлээж авна

    2 0 Хариу бичих