МАН цаг хугацааны хайчинд орлоо

С.Шийлэгтөмөр


УИХ өчигдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа. Ингэснээр одоо яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь, Засгийн газрыг огцруулах санал гаргасан гишүүд дараа нь яах, хэнийг Ерөнхий сайдаар томилох, улс орныг ямар бодлогоор удирдан чиглүүлэх тухай тодорхой зүйл хэлээгүй. Засгийн газрыг огцруулна гэсэн ганцхан хүслээ илэрхийлж зүтгэсээр зорьсондоо хүрлээ. Тэгэхээр “Засгийн газар огцорчихлоо, одоо яах вэ” гэдэг асуултын хариуг тэднээс бус хуулиас хайвал арай тодорхой хариулт авахаар байна.

Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд энэ нь Улсын Их Хурал тэдгээрийг томилсноор эхэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын тухайн гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болно” гэж заажээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч дээрх заалтын дагуу дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын газрын гишүүдийг шинээр томилтол үүрэг гүйцэтгэхээр боллоо. Тэднийг ямар хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааж өгчээ. Тодруулбал, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан 30 хоногийн дотор  зөвхөн Ерөнхий сайдаа бус Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь байгуулна гэсэн үг. Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдаа тодруулна. Шинэ Ерөнхий сайд багаа бүрдүүлж, УИХ-аар батлуулснаар дараагийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар өмнөх Засгийн газруудаасаа хамгийн богино хугацаанд буюу 24 хоногийн дотор бүрдэж байлаа. Гэхдээ тэр үеийн МАН-ыг одоогийнхтой нь харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Тухайн үед үнэмлэхүй ялалтандаа баярласан тэд эвийн сэтгэлээр Засгийн газраа байгуулж байлаа. Харин одоо хагарч бутарч, хамаг итгэлээ алдсан тэд Засгийн газраа 30 хоногийн дотор байгуулна гэдэг хэцүү.

2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар өмнөх Засгийн газруудаасаа хамгийн богино хугацаанд буюу 24 хоногийн дотор бүрдэж байлаа. Гэхдээ тэр үеийн МАН-ыг одоогийнхтой нь харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Тухайн үед үнэмлэхүй ялалтандаа баярласан тэд эвийн сэтгэлээр Засгийн газраа байгуулж байлаа. Харин одоо хагарч бутарч, хамаг итгэлээ алдсан тэд Засгийн газраа 30 хоногийн дотор байгуулна гэдэг хэцүү. Үүссэн нөхцөл байдлыг нь улам ээдрээтэй болгож байгаа нэг зүйл бол нэг сарын дотор Их хурлаа хуралдуулж намын даргаа шинээр сонгохыг хязгаарласан дүрэм. Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэм дотор нь “Намынхаа Их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө зарлана” гэсэн заалт багтжээ. Хууль дүрмээр заасан энэ бүх хугацаа байгаагүй бол эхлээд Их хурлаа хийж намын даргаа сонгоод дараа нь Засгийн газраа байгуулбал хэрүүл тэмцэл багатай байх байлаа. Даанч ингэх боломж алга. Тиймээс МАН Их хурлаасаа бүрэн итгэл авч намын даргаар сонгогдох хүнийг л Ерөнхий сайдаар тодруулах нь чухал юм. Бага хурлаас шинээр сонгогдсон Ерөнхий сайд нь хоёр сарын дараа хийхээр төлөвлөөд буй Их хурлаараа намын дарга болж чадахгүй бол хэрүүл тэмцэл нь энэ ондоо дуусахгүйгээр сунжирч мэднэ.

Дээд шүүхэд бүртгэлтэй 45 хоног, Засгийн газрын хуульд заасан 30 хоног гэсэн ийм цаг хугацааны хайчин дунд МАН орчихлоо. Засгийн газрын хуулиа мөрдөж УИХ 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томиллоо ч тэр хүн нь намын Их хурал дээр МАН-ын дарга болж чадахгүй бол нөхцөл байдал хүндэрнэ. Нэг ёсондоо дахиад л Засгийн газар унах улс төрийн нөхцөл байдал үүсч мэдэх юм. Иймээс л МАН-ыг  цаг хугацааны хайчин дунд орчихоод байна гэсэн хэрэг.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Хүмүүс ээ. Монголчуудын энэ олхиогүй амиа бодсон, тэмцэж чаддагүй, нэгдэж чаддаггүй, нэгэндээ итгэдэггүй, атаархуу, урдаа гарсныгаа татаад унагаачихдаг ийм л ген бидний цусанд байна. Энэ улс орныг "удирдах" гээд тэмцэлдээд бие биенээ химэлээд байгаа "цус"-нууд чинь нөгөө л "монгол цус"-тангууд биз дээ. Монголчууд олон даргаар удирдуулах дургүй тэгсэн мөртлөө бүгд "дарга" болох чин хүсэл мөрөөдөлтэй дэлхийд байдаг цорийн ганц үнэдэстэн. Энэхүү онцлогоос болоод бид хөгжиж чадахгүй байна. Цашид ч ийм л байна.

    0 0 Хариу бичих
  2. Eagle TV -ийнхэнд үнэхээр гутаж байна.Та нар хэзээ Миеэгийн гар хөлний хиртэй хумс болчихвоо.Энэ их баялагтай гуравхан сая монголчууд сайхан амьдрах цаг нь болсон юм байгаа биз дээ.Гэтэл та нар Хүрэлсүх тэргүүтэй шинэ үеийнхнийг эсэргүүцэж Миеэгийн хошногыг долоохоосоо ичихгүй байна уу.

    0 0 Хариу бичих
  3. Ийм их баялагтай 3-хан сая монголчууд сайхан амьдрах цаг болсон. Ингэхийн тулд зөвхөн өөрсдийгөө боддог буруу гарын баячуудаас салахаас өөр аргагүй. Иймээс битгий засгийн хошного долоосон юм бичээд бай.

    0 0 Хариу бичих
  4. МАН улс орныг жолоодож чадахгүй гэдэг нь батлагдлаа

    1 0 Хариу бичих
  5. Huulias deeguur dyrem juram gj bdggui ymaa. Ardiin namd onts ih hurlaa huralduulj namin darga erunhii saidaa tomiloh garts bj l bna.

    0 0 Хариу бичих
  6. өө яасан тооцоогүй хөдлөө вэ. үүнийг чинь өчигдөр анхааруулаад байсан шүү дээ. одоо яая гэхэв. өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж

    0 0 Хариу бичих
  7. Урьдахаа муулж ,шогширсоор байгаад юу хийхээ мэдэхээ боличихсон,сэтгэдэггүй юмаа гэхэд өөрийн намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ёстой байж дээ,амлалт авчихаад амлалтаа биелүүлэхийг ард түмэн шаардана.

    0 0 Хариу бичих