Зуны амралтаар ажилласан семистрийн сайд

А.Санчир


Мэргэжлийн тодотголтой Засгийн газар өчигдөр огцорлоо. МАН түүхэндээ анх удаа өөрсдийн байгуулсан Засгийн газраа түлхэн унагав. Танхимаараа огцорч, үүрэг гүйцэтгэгч болж хувирсан Засгийн газрын сайд нарын отгон нь болох БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар 2017 оны зургадугаар сарын 09-нд томилогдсон юм. Тиймээс тэрээр кабинетынхаа төдийгүй 1990 оноос хойшхи Засгийн газрын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан сайд болж байна.

Ийнхүү шинэ Боловсролын сайд оюутан, сурагчдынхаа зуны амралтаар нэг семистрийн хугацаатай ажиллаад, салбарынхантайгаа танилцаж ч амжилгүй огцорлоо. Өмнө нь Засгийн газрын сайд нар хамгийн багадаа хагас жил ажиллаад огцорч байсан түүхүүд бий. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж 2014 оны зургадугаар сарын 12-нд томилогдсон бөгөөд мөн оныхоо арваннэгдүгээр сарын 5-нд Шинэчлэлийн Засгийн газар огцорсноор хагас жил хүрэхгүй хугацаанд сайдын тамга барьсан юм.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Төрийн яамыг хувийн компани шигээ боддог, овлигогүй, ёс суртахуунгүй, харилцааны наад захын соёлгүй, хувийн сургуулиудын эрх ашгийг юун түрүүнд тавьдаг этгээд огцорсонд баяртай байна.

    0 0 Хариу бичих
    • Философийн ухааны доктор, академич энэ хүн хөндлөнгийн хүнээс ёс суртахуунгүй, харилцааны соёлгүй гэсэн дүгнэлт авсан байх юм. Үнэхээр сонин юм аа? арай үгүй байлгүй дээ.

      1 0
  2. ene said ugaasaa hulduu, teneg gar bsn sh dee. ashgui ogtsorloo

    2 0 Хариу бичих
  3. naad setguulchdee surguulid yavuul ug usgin aldaa gej tamtagaa aldaj

    0 0 Хариу бичих
  4. Ийм заяагүй амьтанаас тамга гардаж авсан сайд хол явдаггүй л юм байна. 3 хан сар. Хөөрхийдөө. Энэ хөгшин сайд их л оймс илээсэн хүн нэг сайн хөтөлбөр боловсруулчихсан тэрийгээ хийх гээд энээ тэрээ болж байсан байхдаа. Хүүхэлдэй шиг болчих гэж ЗГ гишүүд. Эрдэнэбат Энхболдын хүүхэлдэй г.м.

    0 1 Хариу бичих
  5. mongol iim bhd yaj hugjih ve sda

    0 0 Хариу бичих