НИТХ-ын нэгдсэн чуулганаар Ц.Сандуйн ажлаа өгөх хүсэлтийг хэлэлцэнэ

С.Цолмон


Ц.Сандуй НИТХ-ын дарга болон Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргаад байгаа билээ.  Түүний хүсэлтийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд чуулганы товыг тэргүүлэгчдийн хурлаар тогтоох юм байна. Тэргүүлэгчдийн хурлыг хурлын дарга өөрөө буюу Ц.Сандуй зарлах ёстой ч одоогоор хурлын тов гараагүй байгаа бөгөөд тэргүүлэгчдийн хурлыг олонхийн саналаар зарладаг аж.  

Хэрвээ энэ байдлаар хурал зарлагдахгүй бол НИТХ-ын ээлжит хурлаар Ц.Сандуйн ажлаа өгөх асуудлыг хэлэлцэх юм байна. НИТХ-ын ээлжит хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт хуралддаг бөгөөд энэ удаагийн хурал есдүгээр сарын 28-нд болох юм. 

Нийслэлийн Прокурорын газраас Ц.Сандуй нарт холбогдох 60 тэрбумын хэргийг хаасан талаар өчигдөр мэдээлсэн.

Дашрамд сануулахад, Ц.Сандуйг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргахаас өмнө НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн бариад байсан билээ. НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн болон АН-ын төлөөлөгчид энэхүү шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа билээ. Тэд Ц.Сандуйг төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцсан гэх асуудлаар буруутгаад байгаа юм. 

Харин Нийслэлийн Прокурорын газраас Ц.Сандуй нарт холбогдох 60 тэрбумын хэргийг хаасан талаар өчигдөр мэдээлсэн.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. та 5 аас 6 нас хүртэлх амьдарлаа санахгүй мундаг нь санадаг хүн хүнэрхүү хүний оюуны потенциалыг зүгээр л судал

    0 0 Хариу бичих
  2. Ажил хийсэн санаачилсан нь хохирдог ард нь үлдэж бөгс долоодог нь завшдаг цаг даа энэ Сандуй Эрдэнэбат нарт ямар буруу байгаа юм бол доо

    0 0 Хариу бичих
  3. Heleltseh yu baidgiin shuud l husaach

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ