ФОТО: Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хурал гэрэл зурагт
Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академи болон “Монгол” телевиз хамтран “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хурлыг зохион байгуулж байна.
Энэ сарын 1, 2-ны өдрүүдэд “Кемпински” зочид буудалд болж буй тус хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож буй. Монголд анх удаагаа болох уг үйл ажиллагааны үеэр гадаад, дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцож, олон улсын зөвлөх багш нар эрэн сурвалжлах арга зүйн зөвлөмж өгөх юм.
Ингээд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хурлаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.