13 настай охин зочид буудалд нас баржээ

13 настай охин зочид буудалд амиа алдсан байдалтай олджээ. Тодруулбал, “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12.44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийжээ. Шалгалтын ажиллагаа хийхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай олдсон байна.
Одоогоор хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээдүүд хэрэг болсон газар байсныг одоогоор гэрч болон бусад нотлох баримтаар тогтоожээ.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл шарх авч амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж байгаа аж.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
margad margad 2018/11/22
Yasan muuhai yum be
0 0 Хариу бичихЗочин 2018/07/13
хүчин хийсэн хүний алаг үр алсан тэр араатнуудыг дөрвөн мөчнийх нь шөррмөсийг тастаад хээр хая зовоож үхлийн муугаар үхүүл
0 0 Хариу бичихиргэн 2017/11/14
хуулийн байгууллагынхан хэзээ цэвэрших вэ арай дэндүү байна 13 хан настай охиныг яагаад буруутгаад байна вэ шудрага ес хэзээ тогтох вэ цалинг нь нэмээд байхад үнэнч ажиллах хэрэгтэй байна мөнгөтэй өнгөтэйн талд ажиллахаа болиоч үнэхээр зэвэрчээ шүүх эмнэлэг гэж будилан хутгагч эмнэлэг байна хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагч 3 удаа солигдсон гэж бичиж байна арайчдээ ийм хууль бус юм хийж байгаа байцаагч эмч нараа халах хэрэгтэй даанч дэндүү байна
2 0 Хариу бичихХүчирхийллийн эсрэг жагсаал 2017/10/17
Иргэн А ч гэх шиг М шүү дээ. Бодит мэдээлэл бичиж байлдаа. Энэ нийтлэлээр бол хүн гар хүрээгүй өөрөө буудал очоод архидаад үхсэн хажууд нь 3н залуу ямарч буруугүй хараад л байж байж тийм үү
0 2 Хариу бичихЗочин 2017/09/06
Хар тамхи архи хоёр хэрэглэсэн угаасаа яг хан болсон охин бна
0 3 Хариу бичихзочин 2017/09/02
Улайм цайм тийм жаахан охин буудалд нь орж бхад улаан мөнгөө бодоод оруулж л бдаг. Хүчиндүүлсэн байлгүй. Тийм жаахан охидоо хна юу хийж явааг нь энэ эх эцгүүд нь мэддэг болов уу
3 0 Хариу бичихГолд 2017/09/02
Энэ буудал ажиллуулж байгаа новшнууд мөнгөнөөс өөр юм бодохгүй лагайнууд юмаа
1 0 Хариу бичихGold 2017/09/02
Яагаад буудалд орсон эсэх нь тодорхойгүй байхад хүмүүс олон юм бичих юмдаа
1 0 Хариу бичихЗочин 2017/09/02
Энэ нийгэмд шудрага байдал гэж байна уу? Худлаа дараад байгаамуу
0 0 Хариу бичихЗочин 2017/09/02
Eviidee dunguj 13han nastai ohin bsan bna hsd. Yamar muuhai hertsgii zaluus ve
0 0 Хариу бичихZochin 2017/09/01
Urd n bas iim hereg garch bsan.3 zaluu 16 tai ohiniig huchindeed buudald dereer buteej alsan baisan gj.1 zaluu n ohintoi yerhie gd saimshirch daguulj yavsan bgaam.Ohin ter zaluud sain getel tsaana n naizuud n gd 2 zaluu bsan gesen.Shuuhiin hariu n 3 zaluugiin tald garsan gesen.ohiniig booljsondoo hahaj uhsen gej.estoi novshnuud.ter 3 novsh arai bish bgaadaa ch gj bodoh..hun durstei araatnuud yu ch hiij chadah yumdaa.hunii sugnuud.shuuh emnelgiin dugnelt gj ineedmiin.
8 50 Хариу бичихirven 2017/09/01
Shuuh tzagdaa mer hynaltiinhaan jijig buurchiin gazar.gudamj duuren tutsee buulgaj.haaj egeech.Jijig buudaluud bol zendee tuts shig olon bn
7 1 Хариу бичихIKON dr iim medee bn 2017/09/01
Энэ сарын 22-нд 13 настай, цэцэг цэврүү шиг жаахан охиныг шуналдаа автсан гаж донтнууд хүчирхийлж, амийг нь хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Хэргийн газарт яг юу болсныг бичихэд, талийгаач охин тэр өдөр ээжтэйгээ уулзахаар гэрээсээ гарахдаа хөрш айлынх нь хүү гэх 18 настай, гаж бусармаг этгээдтэй таарснаар ийм эмгэнэлт байдлаар амиа алдах эхлэл тавигджээ.Тэр үед хохирогч охин ээж рүүгээ очихоор гэрээсээ гараад, автобусны буудал руу явж байхад нь түүний хөрш айлын залуу дайралдаж утсыг нь шүүрч зугтаасан байна. Улмаар охин түүнийг хөөж гүйгээд, гэрээсээ нэлээд холдсон аж. Алуурчин этгээд түүнээс зугтаж гүйсээр Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо "Очир төв” гэх зочид буудал руу дагуулан оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус буудалд тэднийг 5-6 залуус хүлээж байсан аж. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг эхнээс нь нарийн зохион байгуулж, хөөрхий охиноор гаж хүслээ хангасан байна. Хамгийн жигшүүртэй нь, тэд охиныг хүчирхийлээд зогсохгүй хэрцгийгээр зодож, нүүрийг нь танихын эцэсгүй болгож, хамрыг нь цөмлөсөн байжээ. Энэ хэргийн тухай мэдээлэл, наймдугаар сарын 23-ны өглөө 09:00 цагт цагдаад ирсэн бөгөөд хэргийн газраас 18 настай А, 20 настай Ж нарыг баривчилсан байна. Мөн Шүүхийн шинжилгээний албанаас охиныг 23-ны 02:00 цагт амиа алдсан гэж тогтоосон байна. Энэ аймшигт хэрэг гарах шөнө хохирогчийн гэр бүлийнхэн охиноо хайж тэр хавийг самнасан ч олоогүй ажээ. Гэтэл тэр үед алуурчны аав, ээж тэднээс “Танай охин одоо болтол сураггүй юу” хэмээн асууж байсан гэнэ. Үүнийг хальт сонсоход хөршийнхөө охинд санаа зовсондоо хэлсэн мэт байгаа ч үнэндээ тэд хэргийн газарт очсон нь камерын бичлэгт тодорхой үлдсэн байжээ. Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Гэхдээ энд нэг асуудал бий. Юу гэвээс, алуурчид охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөх үедээ 5-6 уулаа байсан хэрнээ мөрдөн байцаалтад хоёулхнаа байсан хэмээн мэдүүлж буй аж. Нэг үгээр тэд өөр бусад алуурчдыг хаацайлж, хэргийг өөрсөд дээрээ тохож авч гарахаар санаархаж буй бололтой. Энэ нийгэм юу гээч нь болоод байна аа, эрх мэдэлтнүүд ээ. Хууль цааз гэгч зүйл Монголд үлдэв үү. Монголчууд 18 настай этгээдийг хүүхэд гэж дууддаг. Тэгвэл хүүхэд нь хүүхдээ алчхаад байна. Алах алахдаа зориуд, гаж хүсэл, шуналаас болж тамлаж алчхаад байна. Монголд жигшүүрт хэргийн гаралт яагаад өсөх болов оо. Цаазын ялгүй, энэрэнгүй төрт Монгол Улс гэж бид өөрсдийгөө 2008 оноос сурталчилж байгаа. Гэтэл хүний амийг өт хорхойн чинээ санаж, rap нь ч чичрэлгүй хөнөөж байгаа алуурчдыг яах вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр шоронд тэжээж байгаад суллах уу. Цэцэг цэврүү шиг, энхрий хөөрхөн, 13-хан настай балчирхан охины амийг авсан тэд одоо ямар ял авах вэ. Бас л 25 жил төрөөр тэжээлгэж байгаад гарч ирэх үү. Яг ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд одоо шоронгоос Өршөөлийн хуульд багтан гарч ирж байгаа. Энд нэг л зүйлийг анхааруулъя. Хүн хүчирхийллийг хэзээ ч санаандгүй үйлдэггүй. Энэ бол хамгийн жигшүүртэй гэмт хэрэг. Дээрээс нь эцэг, эхчүүд ээ, та бүхэн үр хүүхэд, нялх балчир охидоо нууж, хамгаал. Хуулийн ялаас айхгүй болсон адгуус, араатнууд хүний дүрээр олны дунд охид хүүхдийг тань шүлэнгэтэн харж байна. Эцэг, эхчүүд үрсээ хайрлаж байна гэж эндүүрэн өмсгөж, зүүсэн үнэтэй хувцас, гар утас, цүнх сав шуналтай, гаж донтой этгээдүүдийн харааг булааж байгаа. Дээрх хэргээс харахад, хүүхдийн утсыг л булаагаад зогсохгүй амь насыг нь ч хулгайлчихлаа. Үүний цаана, гэр бүлийнхнийх нь нэг насны жаргалыг ч үгүй хийчихлээ.
20 1 Хариу бичихзочин 2017/09/01
Тэгэхээр амь гэсэн үг үү. Ямар хачин хариу вэ. Яагаад хүчингийн гэмт хэрэг голдуу дарагдаад байна???
4 0 Хариу бичихЗочин 2017/09/01
Yu yriad bgan be. Ikon.mn dr shaal oor medee bsn shd. Ali ni unen ym
1 0 Хариу бичих