Бага насны хүүхэд бидонтой усанд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн О-ын нэг настай охинд гэртээ байсан төмөр савтай усанд унаж, нас барсан байна.
Уг хэрэгтэй холбогдуулан эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, ил задгай тавьсан ус болон савыг таглаж байхыг анхаарууллаа.