Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын нэгэн болоод
Хүссэн өдөр ирлээ дээ...
Тийм ээ, энэ өдөр хүн бүрийн хүсэн хүлээн есдүгээр сарын 01.
Бяцхан багачууд цэцэрлэг рүүгээ, ах эгч нар нь сургууль руугаа яарна. Тэднийг харсан томчууд бидний дурсамж сэргэж, эрхгүй л сурагч болсон мэт догдолно. Басхүү тэднээс сайхан энерги авч, хүүхэд насныхаа хичээлийн шинэ жилийн эхний өдрийг эргэцүүлэн бодно. Намтар түүхэнд тод үлдсэн нандин агаад хөгжилтэй дурсамж тэнд л байх аж.
Тэгвэл томчууд энэ өдөр ямар дурсамж өгүүлж байна вэ. Харин танд ямар дурсамж бодогдож байна??
@Merce Pb Bat-Erdene: Анх багш болоод 12 дугаар ангид хичээл заах гээд ортол өөдөөс “Хоо шинэ хүүхэд” гэж угтаж байлаа.
@Baamaa Batmunkh: 10 дугаар хороололын 56 дугаар дунд сургууль анх 1987 онд ашиглалтанд орж байхад гуравдугаар ангийн хүүхэд байлаа. Шинэ сургуулийн тэр үнэр танар бол янзтай гоё ккк.
@Oyumaa Tumen: Долдугаар ангидаа шинэ ангид шилжиж ороод тухайн үед анги хэсч ордог байсан юм. Тэгсэн завсарлагаанаар өөр ангитай холилдонгуут ангийнхнаа олдохгүй өөр ангийн хүүхэд дагаж яваад тэс хөндлөн ангид орж сууж билээ. Азаар манай шинэ ангийнхан намайг ирж авсан даа. Хөөрхий, ийм есдүгээр сарын 1-ны дурсамж байдаг юм.
@Билгүүнээ Баярхүү: Өө тэгээд шинэ хувцас өмсчихөөд тэрнээсээ ичээд шороо энэ тэр албаар болгоод л явна шүү дээ.
@Базука Базук: Есдүгээр сарын 01-нд биеийн тамир ортол миний доор зогсдог байсан хүүхэд дээшээ хоёр ахисан байсан. Тэр мэдрэмжийг мэдэрсэн хүмүүс нь мэдэх байх ккк.
@Б. Ойнбилэг: Нэгдүгээр ангид орохдоо андуураад наймдугаар ангийнхны ард жагсчихсан байж билээ.
@Ahxaa Ankha: Захны даавуутай бор хилэн форм, цагаан цамц манай үеийнхний гангараа байлаа.
@Ganzo Mixologist: Есдүгээр сарын 01-ний өмнөх шөнө их урт бас нойр хүрэхгүй догдлоод хонодог байв.
@Ч. Сайхнаа: Наймдугаар сарын 31-ний өдөр аав хичээлийн хэрэгсэл аваад ирэх ёстой байсан юм. Тэгтэл ирдэггүй ээ. Ажил нь тав гээд тарах ёстой. Цагаа хараад л хүлээгээд л. Авга эгч нар харин надаар тоглоод өө танай аав ирэхгүй юм байна. Маргааш чи хуучин цүнхтэй явах нь дээ гэдэг юм байна. Би тэрнээс л аймар айсан юм. Харин аав есөн цагийн үед шинэ цүнх, бас бус юм авч ирж нэг юм санаа амарсан даа. Хөөрхий цалингаа авангуутаа л бусад аав нарын адил бужигнасаар арайхийж ирсэн нь тэр байх.
@Мягмар Уянга: Би есдүгээр сарын 01-нд гурван ахынхаа үүрч байсан үе дамжсан эрэгтэй хүүхдийн цүнхтэй орж байсан шүү.
@Orgil Chogsom: Замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу гэдэг дуу л их санагддаг юм даа. Өглөө энэ дуунаар сэрэх дургүй байсан ч дууг нь үг маггүй цээжилсэн л байлаа.
@Soko Muna: Нэгдүгээр ангид орох гээд зогсож байхад нэрээр нь дуудаад 1а 1б гээд ангиудад хуваадаг байсан даа. Нэрээ сонсоогүй байж байгаад гэнэт сонсоод гүйж очоод 1а-д орсон. Гэтэл ижил нэртэй хүүхдийн оронд орцон байж билээ. Нөгөө амидаа маань 1б-д их л дурамжхан орсон сураг байдаг юм.
@Baljka Bobo:
Дахиж шинэ хувцастай очоогүй... :P
2010 оны есдүгээр сарын 01-нд Төв аймгаас хичээлдээ орох гээд ирэв ээ. Ирэхэд их сургуулийн ангийн гурван найз бөмбөгөр дээр тосож байхаар тохирлоо. Би такси барьж очоод машинаас буух үед хамаг юм эхлэв. Буухдаа их сүрхий бууж л дээ, гэхдээ манай гурвын анхаарлыг миний шинэ кэт хамгийн ихээр татсан байгаа юм. Ядаж байхад тонгойгоод буух үед бас шинэ авсан нүдний шил энгэрийн карманаас унаж нтр.. Манай гурвын хөгжилдөх сэдэв нэгээр нэмэгдлээ. Яаааая налайхын нүүрс шиг хар шил энгэрээс нь унаад, хун цагаан кэт нь гялалзаад гээд явж өглөө нөгөө гурав чинь... би ямар уурлалтай нь биш инээгээд л байлаа. Тэгээд МУИС орлоо. Өгөр шаарнууд чин миний кэтийг мартдаггүй шүү. Сургуулийн коридорт байх дээд, доод курсын хар мянган хүүхдүүдийн дундуур "Зам тавиарай манай найз шинэ кэт авсан байгаа, хун цагаан дээр нь гишгэчихвээ" гээд л. Бөөн инээдэм. Нөгөө инээж байсан би уурлах янз ороод явчлаа шүү. Удалгүй бүр уйлмаар санагдаад, харьмаар санагдаад. Тэгсэн ч шийр заагаад тэр оюутнуудын дундуур явсан чин алхаа малхаа арай дэндүү ондоо болж молоод хөл мөл хүний хөл шиг санагдаад хаха тайзан дээр алхаад байгаа юм уу хаашаа юм. ТЭРНЭЭС ХОЙШ БИ ХИЧЭЭЛДЭЭ ШИНЭ ХУВЦАСТАЙ ОЧООГҮЙ ЭЭ. Есдүгээр сарын 1-ний мэнд хүргэе!
2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн архивын сурвалжлагыг ЭНД-ээс уншаарай.