УЕПГ: Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлосон үзүүлэлт гарсан

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт судалгааны төв “Амиа хорлолттой холбоотой анхны суурь судалгааны  дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр мэргэжилтнүүд өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраас холбогдох газрууд анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг онцолсон юм.

Судалгааны багийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн 217 гэрээслэлийг харахад ихэнх нь сэтгэлзүйн хүнд дарамтаа дааж чадалгүй амиа хорлосон болох нь тодорхой байсан. Ялангуяа өсвөр насныхны амиа хорлолт нь тэдний сэтгэлзүйн тогтворгүй байдалтай холбогдох нь их байна. Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин хөвгүүнтэйгээ муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, эцэг эхийн анхаарал халамж дутмаг зэрэг хүчин зүйлтэй холбоотой байсан” гэлээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга “Судалгаанаас харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна. Тиймээс үүнтэй холбогдуулан Засгийн Газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яаманд  холбогдох саналуудыг хүргүүлсэн. Мөн Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас “Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл бичиг хүргүүлээд байна” гэв.

-Жилд дунджаар 441 ХҮН АМИА ХОРЛОЖ байна-

Нийт судалгааны дүнгээр жилд дунджаар 441 хүн амиа хорлож байна гэсэн дүн гарчээ​. Нийт амиа хорлосон тохиолдлын 1.729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон үзүүлэлт гарсан байна.

Мөн сүүлийн таван жилийн судалгааны дүнгээс харахад 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлжээ. Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь нь бүртгэгдсэн аж.

Суурь судалгааны явцад гарсан үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг уншиж хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан байна. Ингэхдээ сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. "Амиа хорлосон" гэж цагдаагаас хаагдаж байгаа хэргийг тэр тусмаа буу хэрэглсэн бол маш сайн нягталмаар л юм билээ. Хэд хэдэн мөрдөн байцаагч солигдож, баримт материал нь устгагдаж "но"той болсоор эцэст нь өөрөө өөрийгөө "хорлосон" болохоор энэ хэрэгт хохирогчид гомдолтой байгаа.Мөнгөтэй ,эрх мэдэлтэй хүмүүс оролцсон учраас энэ хэрэг "Амиа хорлосон" болж хаагдсан шүү дээ. 2014 оны 04 сарын 30 ны өдөр Дархан-уул аймагт гарсан хүн амины хэрэг.

    0 0 Хариу бичих
  2. Сэтгэл зуйн хунд дарамт л гэхийн ингэтлээ их хундруулэх хэрэг байна уу хун шиг амьдарч чадаж бгаа бол юундаа гутрах билээ хумуусээс дутуу учир л дутаж амьдраад гутарч гуниад зовж тарчлаад бгаа юм шуудээ унэхээр ингээд л болж угухгуй бгаа бол ууруу л шийдийшдээ буруутгах ч юу байхав эвийдээ дорой буурай амьтадийг яалтай ч билээдээ энэ хорвоогийн хумуун та бид чинь ондоо ондоо л тurdug учраас бусдийн явдлийг гайхаад байлгуй zuv bodloor l amydrahgui iu daa yxaant humuuc ee !!!

    0 0 Хариу бичих
  3. Хун энэ хорвоод жаргал зовлонг хослуулан амьдрах учиртай тэгтэл uuriin myygaac bolj бусдаас дор амьдран ургэлжийн элэглэл доромжлол дор шаналж амьдарснаас хэрэв яг ийм нухцул байдал хэн нэгэнд маань тохиолдон насан туршдаа зувхун зовж яваа бол амиа хорлох юу ч биш л биздээ хэнд ямар зовлон байгааг хэн ч мэдэхгуй учир зугээр л номлох илуу дуьуу юм чалчихаас бусдийг мэдэхгуй лдээ хуурийс мэдээж уурсдуу амь амьдралаа аваад явж чадаж бгаа хумуус бугд тийм байдгийг ойлгох хэрэгтэй эцсийн эцэст хун ууруу ууртуу эзэн уурийгуу яахаа 100% ууруу л шийдэх нь зув уурийн гэсэн ухаантай л юм бол ээ бурхан минь амьдарч чаддаггуй юм гэхэд амиа хоролчихож чадаж байвал оке болж байна 2ийн хооронд ухсэн мэт амьдарч

    0 0 Хариу бичих