Цагдаагийн байгууллагаас ял шийтгэлийн лавлагаа олгохгүй болов

Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017 оны долдугаар сарын 21-ний өдрийн А/195 тушаалаар "Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг гаргаад байгаа юм. 

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ. 

Мөн тус журмын 6.1 -д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна.

Уг заалтуудыг үндэслэн 2017 оны есдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Иймээс ажилд томилогдох, визэнд орохдоо цагдаагийн байгууллагын тодорхойлолт авдаг байсан нь 2017 оны есдүгээр сарын 04-нөөс эхлэн зогссоныг ЦЕГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. цаагуураа харьцан гэдэг чинь утга учиртай

    0 0 Хариу бичих
  2. олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна. ямар лалар вэ яадаг муу жунгаанууд вэ та нар тэгвэл занасан эсвэл дургүй хүмүүст хэрэг тохоно гэсэн үгүү

    0 0 Хариу бичих
  3. Nuguu heden retsetiv gemt heregtenguud n gadagshaa garch ballahiin bna daa.

    0 0 Хариу бичих
  4. энэ ёстой зөв шүү

    0 0 Хариу бичих
  5. Demjij bna

    0 0 Хариу бичих
  6. Ene chn tgd tensen hargalzah yltai hun gadgshaa garhad asuudlgui gsn uguu taminee

    0 0 Хариу бичих
    • ялтай байдал гэдэг нь ялтан ялаа эдэж дуусаны дараа 1 жилээс 10 жилийн хугацаанд тоологддог байсан хугацаа. Харин тэнсэн харгалзах хугацаа гэдэг шүүхээс яг одоо ялаа эдэлж байгаа хугацаа юм. өөр чинь шүүхээс тэнсэн харгалзах хугацаанд хилээр гарч болохгүй прокурын саналаар шүүгч шийднэ. Шүүгч хилээр гарахыг хязаарлаагүй бол та гарч болно гэсэн үг. Тэнсэн харгалзах яг танд өгөхдөө танд хэлсэн байгаа даа.

      1 1
  7. zuv shde,ter tusmaa olon ulsin elchin saidin yamni gazruudad terig uguh ymar heregtei ym be,zuv ym hiisen bn

    0 0 Хариу бичих
  8. Zov shde aliin bolgon hunii aldaan deer dorooloh gesiin er aldaj ereg nursnii toloo buh nasaar ni yl shiitgeltei gej todorhoilj soliordog uls manaih l bh

    5 0 Хариу бичих