
"OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг салбар дэлгүүрээ Японд энэ сарын 07-нд нээхээр болжээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард "ООGII" брэндээ өөрийн нэрийн товчлолоор нэрлэж, могойн болон үхрийн ширэн цүнх, гутал үйлдвэрлэж эхэлсэн юм.
Түүний бизнес Австралид хөлөө олж, хэрэглэгчдэд таашаагдах болсноор ийнхүү зах зээлээ тэлээд байна. Японд "OOGII" брендийн цүнх гутлаас гадна загварлаг даашинзууд худалдаалагдах аж. Мөн тэрээр тун удахгүй Улаанбаатар хотод брэндийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

О.Оюунцэцэгийн хувьд сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд өдгөө өөрийн бизнесээс гадна Австралийн хамгийн өндөр хурдны сүлжээтэй технологийн “Rack Corp” компанид менежер хийдэг. Мөн олон улсын чөлөөт сэтгүүлч юм.

"OOGII" брэндийн бүтээгдэхүүнтэй танилцана уу. Бүтээгдэхүүн захиалах бол http://www.oogii.com.au/ сайтаар нэвтрээрэй :)




