Х.Баттулга: Монгол, Оросын харилцааг шинэ түвшинд гаргана

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний тулд хил орчмын худалдаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулж, гаалийн татвар, транзит тээврийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Оросууд гаалийн импортын татвараа буулгахгүй л болов уу. ДХБ ын татварын хувийг мөрддөггүй улс. Зөрүүлээд Таможенный Союздаа элс гэж ятгана. Тэгж доош орохгүй нь мэдээж

    0 0 Хариу бичих
    • Гаалийн татварыг нь буулгах талаар ярилцаад үзэхэд юу нь болохгүй гэж, оролдлого ихт оройд нь гэдэг биз дээ, архи хамт ууж нэг үзээд, бөх барилдаж нэг үзээд янз бүрээр ярилцаад үз л дээ

      0 0