Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Бүжин


МАН-ынхан Засгийн газраа огцруулах гэж байна гэх яриа хэвлэлээр гарч эхэлсэн. Бүр тодруулбал, нэр бүхий УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын кабинетыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа аж. Үүнийгээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хариуцлагын асуудал шат шатанд ярих ёстой гэж тайлбарлаж буй аж.

Түүнчлэн тус намын нэр бүхий гишүүд Бага хурал, Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж байна. Энэ дагуу МАН-ын Бага хурал ирэх сарын 10-ны үеэр болох тов гарчээ. Мөн Их хурлаа аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр хуралдуулахаар төлөвлөөд байгаа аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “МАН-ын дүрмээр намын Их хурлаар шинээр гарч ирсэн намын удирдлага, бүрэлдэхүүн Засгийн газар, УИХ-аа эмхлэн зохион байгуулаад явах бүрэн эрхтэй. Зарчмын хувьд ч, улс төрийн соёлын хувьд ч нээлттэй байдаг. Нэг, хоёр сарын дараа асуудал шийдэгдэх гэж байхад Засгийн газрыг яаран огцруулах гэж гарын үсэг цуглуулж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. zacgiin gazar ogtsordog ni ali ch ylc orond baidag jiriin lacyydal shuu dee. japand gexed cayxan l ogtsorcondog. colongoct ch adil. gaixaad baix zuil bishi.

    0 0 Хариу бичих
  2. Тэгээд оронд нь хулнайч С.Эрдэнийг тавих уу сахил хүртээд шал дордов гээч болноо ерөнхийлөгчийг буулгая хэрүүл хиыгээд нэг ч ажлын бүтээлгүй 100 хоног өнгөр нь

    0 0 Хариу бичих
  3. Засгийн газар эдийн засагт эерэг үр дүн гаргаж байхад дахиад унгаах гэдэг нь яаж байгаа юм бэ ажилаа хийж чаджил байна шдээ. Бодоо наад худлаа улс төрөө болих хэрэгтэй зүгээр л ажлаа хийцгээ

    1 1 Хариу бичих
    • ямарч эерэг үр дүн гараагүй ээ, зүгээр л тархийг чинь угаачихсан байна ш дээ

      1 0
  4. SHULEGEE UMSHAAD ZUGEER YAV ZA.

    2 0 Хариу бичих
  5. Өнөөдөр хийж болох асуудлыг хойш нь тавихгүй шүү Нөхөөөөр

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ