Ц.Сандуйг огцруулах бичгийг НИТХ-д өглөө

Eagle.mn


НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг өнөөдөр НИТХ-д өргөн барив. Албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байна.

Уг бичигт НИТХ-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсан байгаа нь нийт гишүүдийн 3-ны нэг нь болж буй юм. НИТХ-ын хурлаар асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 50+1 санал дэмжсэн тохиолдолд Ц.Сандуйг НИТХ-ын даргын суудлаас огцруулна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)