А.Ганбаатар: 60 тэрбумын асуудал бол Г.Доржзодов гэдэг хүний хийсэн эвлүүлэг

А.Анар-Эрдэнэ


Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт буруутгагдаад буй МАН-ын гишүүн А.Ганбаатар өнөөдөр хуульчдын хамт мэдээлэл хийлээ. Түүний өмгөөлөгчийн тайлбарласнаар 60 тэрбумын асуудал бол шалгагдаж явж буй асуудал учраас шалгагдаж дууссаны дараа бүгд ил тод болох аж.

“Би бол МАН төрийн албан тушаалыг зарж борлуулж 60 тэрбум төгрөг босгох гэсэн асуудалд холбогдоод байгаа А.Ганбаатар гэж хүн байна” хэмээн өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлсэн юм. Тэрээр 60 тэрбумын асуудал бол улс төрийн зорилгоор сонгууль дөхөхөд гаргаж тавьдаг Г.Доржзодов гэдэг хүний хийсэн эвлүүлэг хэмээн тайлбарлаж хэрэв үнэхээр үнэн бодит зүйл юм бол тухайн хуралд суусан хүмүүсийн зураг хөргийг ч гэсэн баримт болгон дэлгэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

А.Ганбаатар: “Г.Доржзодов үүнийг анх танилцуулахдаа ОХУ-д хэрэглэгддэг санхүүгийн схем байгаа юм. 2012 онд АН-д хэрэглэсэн, 2016 онд танай нам энэ хүчтэй схемийг авч ашиглавал ашигтай гэж тайлбарлаж, цааш нь намын нөхдүүддээ тайлбарлаад, ойлгуулаад өгөөч гэж надтай хэд хэдэн удаа уулзсан” гэлээ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас цааш нь ярих боломж алга. Энэ асуудлын үнэн худлыг хуулийн байгууллага тогтоогдох байх. Тэр үед ахин хэвлэлийн бага хурал хийнэ гэж мэдэгдлээ.

Хэвлэлийн бага хурлыг бүрэн эхээр нь доорх бичлэгээс үзнэ үү. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Uuriinhuu bulaig Dorjzodovruu chiheed domboij harlaad olon tumnii urdaas har nuur ni huvirah ch ugui yariad suugaamdaa bulai buzar chini

    0 0 Хариу бичих
  2. humuusiig ni evluulsen bj bolzoshgui, gehde ugui l bolvuu, harin yrisan zuil ni evluuleg bish gedgee batalchihlaa tiimu. zugeer uls turuus arilj uz ta nariig harahaas oi gutaj bna.

    0 0 Хариу бичих
  3. Шvvхээ худалдаад авчихсан гээд ийм бардам байна уу. Монголчуудыг тэнэг гэж басамжлаад байна уу

    0 0 Хариу бичих
  4. Энэ улаандаа гарсан төрийн албаны "дамчин" юу юу гэнэ вэ? Чи чинь өөрөө л төрийн албыг шажгинтал зарна, зах дээр бараа зархаас амархан гээ биз дээ. Доржзодов хэлээгүй шүү дээ, чи бол энүүнд мэрэгшсэн нөхөр юм билээ. Одоо толгойгол "цаазын тавцан дээ" хэлснээрээ тавих болсон.

    1 0 Хариу бичих
  5. Odoo yu ch geed nemergui. Yarisan n unen gedgee uursduu huleesen. Buh ard tumneeree sonsson. Mergejliin gadaad dotood baiguullaga evluuleegui, orig bichlegg geed batalsan. Zasag nodningoos hoish orvongooroo solidson geed zunduu barimt baihad odoo yu ch gej dongodood nemergui bolsoon.

    0 0 Хариу бичих
  6. Argaa barsan ten.egiin ug bn daa. Ene tsagaandaa garsan hu.lgaichid itgej bval hohino doo ta nar!

    0 0 Хариу бичих
  7. Доржзодов Мөнхбаясгалан,Оюунгэрэл 3 муу хар хулгайч нар монголыг самрах нь ээ яанадаа одоо

    0 1 Хариу бичих
    • Харин хэн нь самраад хэн нь илчлээд байгаа бол

      0 0
  8. Avilagchidaas Mongol salhiin tuluu oron dayar temtseliin buh argiig hereglej temtsehees uur zam uldesengui

    1 0 Хариу бичих
  9. Бодож бодож ийм нэг бухаа байж болох нь гэж тооцоолж л дээ. Бас хоморгондоо намаа шинэчлэх гэсэн хүсэлтнүүдээ хамах нь. Тэгэхээр энэ худалчийн үгэнд МиЭ даргынх нь хатгаас цаана нь харагдаад байна даа.

    2 0 Хариу бичих
    • Odoo yu ch geed nemergui. Yarisan n unen gedgee uursduu huleesen. Buh ard tumneeree sonsson. Mergejliin gadaad dotood baiguullaga evluuleegui, orig bichlegg geed batalsan. Zasag nodningoos hoish orvongooroo solidson geed zunduu barimt baihad odoo yu ch gej dongodood nemergui bolsoon.

      0 0
  10. доржзодов ямар нэг байдлаар холбоотой гэж бодож байна. тал бүрээс нь шалгах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  11. Zailaaa, Chamaig Glogex geed uul uurhain kompanii zahiralaar ajilladagiig medne, Chi tend ajildag ajiltnuuudaa urgelj daramtalj ajilaa yavuuldgaa yu geh we??? Bas evluuleg gej helehuu, Ene buur ulaan tsaindaa gartsan hudalch gar bndaa

    0 0 Хариу бичих
  12. үнэн юм байна

    0 0 Хариу бичих
  13. Sandui chin hergee huleechiheed baihad ingej nemj hudlaa yaridag n tom tenegtelt

    2 0 Хариу бичих
  14. Бид нар тэнэг үү?

    2 0 Хариу бичих
  15. oilgov uu

    0 0 Хариу бичих