Гималайн нурууны хилийн бүс дэх Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн боллоо

А.Анар-Эрдэнэ


Гималайн нурууны баруун хэсэгт орших маргаантай хилийн бүсэд өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарсан  тухай эх сурвалж мэдээллэв.

Энэтхэгийн PTI мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Хятадын цэргүүд Пангон нуурын ойролцоох Энэтхэгийн харьяанд байдаг газар нутаг руу нэвтрэхийг оролдсоноор хоёр талын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсч хоёр улсын цэргүүд бие бие рүүгээ чулуу нүүлгэсний улмаас хэд хэдэн цэрэг хөнгөн гэмтжээ.
Энэтхэгийн тал өөрийн харьяаны газар нутаг гэж үздэг, тус улсын Ладак мужийн ойролцоо оршдог газар руу нэвтрэх гэсэн Хятадын цэргүүдийг зогсоохын тулд энэтхэг цэргүүд гинжин хэлхээ үүсгэн зогссон байна. Энэ талаар Хятад улсын ГХЯ-наас хийсэн мэдэгдэлд “Энэтхэгийн тал Хятадын газар нутгаас бүх цэрэг, техник хэрэгслээ нэн даруу, ямар нэг болзолгүйгээр татах хэрэгтэй” гэжээ.
Хятад, Энэтхэг болон Бутантай хил залгаа оршдог Докламын өндөрлөгийг  Бээжин болон Шинэ-Дели өөрсдийн улсын нутаг дэвсгэрт ордог хэмээн булаацалддаг юм. Хилийн маргаантай уг бусэсд Энэтхэг, Хятадын цэргүүд бараг хоёр сар сөргөлдөж, өчигдөр байдал улам хурцдаж янзтай болжээ.

Энэтхэг, Хятад хооёр улсын хувьд 1962 онд хилийн маргааны улмаас дайтаж байсан төдийгүй өнөө хэр нь зарим бүсэд хилийн маргаанаа  шийдвэрлэж чадахгүй сөргөлдсөөр байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Байлдах хэрэгтэй. 50 енгерчээ.

    0 0 Хариу бичих
  2. Хятад азийн улсуудтай байнга газар нутаг булаалдаж байхымаа, ханаж цаддаггүй их гүрний дээрэнгүй үзэл гэж энэ. Энэтхэг зэвсэг хэрэглэлгүй гинжин хэлхээгээр зогссон байна гэдэг нь ёс суртахуунтай, байдлыг хурцатгаж зэвсэг хэрэглээгүйд онцлог нь оршино

    1 0 Хариу бичих