Попын хатан Мадонна 58 хүрлээ

А.Анар-Эрдэнэ


Этгээд хэрнээ дур булаам төрх, ил задгай, дэггүй байдлаараа олон зуун сая шүтэн бишрэгчидтэй болж чадсан дуучин Мадонна 58 нас хүрчээ. Урлагийн тайзнаа шашин, секс бэлгэдэлийг хослуулсан этгээд байдлаараа шүүмжлэлийн бай болсоор ирсэн түүний авьяас зөвхөн дуулахаар хязгаарлагдахгүй. Мюзикл, кинонд дүр бүтээхийн зэрэгцээ кино найруулж, алдартнуудын эротик зургийг багтаасан S-E-X хэмээх зургийн цомог, үнэртэй ус, хувцас загварын салбарт  хүртэл хүч үзэж  байсан нь бүтээлч зангийнх нь жишээ юм.

АНУ-ын Детройт хотын католик шашинт гэр бүлд төрж өссөн бяцхан Louise Veronica Ciccone-г гаргасан цомог бүр нь бусдаас тэс өөр, дэндүү содон байж, дэлхий даяар 300 сая цомог борлуулк Гиннессийн номонд бичигдсэн  дуучин болно гэдгийг эцэг эх нь төсөөлөө ч үгүй биз.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Мадонна 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Увайгүй, замбараагүй,шаал мангар авгай. Элтон жон хүртэл дургүй

    0 0 Хариу бичих
  2. 8 сарын 16нд төрсөн шүү дээ....

    0 0 Хариу бичих