Зимбабвегийн Тэргүүн хатагтай хүн зоджээ

А.Анар-Эрдэнэ


Зимбабве улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабе 20 настай эмэгтэйн биед халдсан хэргийн шүүх хурал өчигдөр болжээ. Гэхдээ сэжигтэн Грэйс Мугамбе шүүх хуралд ирээгүй байна. Сэжигтэн болох тэргүүн хатагтай Грэйс Мугамбе тус улсад байгаа эсэхийг Өмнөд Африкийн цагдаагийн  мэдэхгүй байгаа аж.

Өнгөрсөн сард  Иоханнесбург хотын зочид буудалд байсан нэгэн бүсгүйг цахилгааны уртасгагч залгуураар  ороолгон зодсон этгээд нь улсынх нь Тэргүүн хатагтай байжээ. "Тэргүүн хатагтайн 10-аад бие хамгаалагч байсан ч тэд намайг зодохыг нь болиулаагүй"  гэж хохирогч мэдүүлжээ.  Хохирогч бүсгүй Габриел Энгельс шүүхэд хандаж, гомдол мэдүүлснээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж, шүүх хурлын тов зарлагдсан байна. Эдүгээ 52 настай Зимбабве улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабе нь өөрөөсөө 41 насаар ах ерөнхийлөгч Роберттой 1996 онд тансаг хурим хийн, гурван хүүхэдтэй болсон. Тансаг хэрэглээнд дурладаг төдийгүй нөхрөө нас барсны дараа албан тушаалыг нь авах санаархлаа ч нуудаггүй тэргүүн хатагтайгаа Өмнөд африкчууд тун дургүй ажээ. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. yu ch oilgosongui.ali ulsiin hatagtai ve.kkl

    0 0 Хариу бичих
  2. yahaaraa zimbabegiin terguun hadagtai omnod afrikiinh boldogiin bol mundag orchuulagchuu ugui you balairsiin be yasan

    0 0 Хариу бичих
  3. Sogtuu gar orchhuulaad baidag umuu?

    2 0 Хариу бичих