Хойд Солонгостой холбоотой нь батлагдвал Украин хоригт орно

А.Анар-Эрдэнэ


Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украинд хориг арга хэмжээ авч магадгүй талаар мэдэгдэж байна. Хойд Солонгос Украинаас пуужингийн сэлбэгийн наймаа хийдэг нь батлагдвал хоригт орж болзошгүй юм. The New York Times сонинд Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр нь олон жилийн амжилтгүй байдлаас дэвшилтэт байдалд шилжсэн талаар дүгнэлт хийсэн нийтлэл тавигджээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн пуужингийн технологийн мэргэжилтэн Майкл  Эллеман: Хойд Солонгос хоёр жил орчмын өмнө пуужингийн хөдөлгүүрийн нийлүүлэгчийг сольсноос хойш хөтөлбөр нь урагшилсан гэж үзэж болох талтай гэх үндэслэл бий. Пхеньян “хар захаас” Украины “Южмаш” үйлдвэрийн  пуужингийн хөдөлгүүрийг авсан байж болно. Украины технологи нь Зөвлөлтийн технологийн үйлдвэрлэлийн үргэлжлэл учраас Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрт маш сайн тохирох ёстой хэмээн тайлбарласан байна.

Энэ мэдэгдлийн мөрөөр шинжилж судлаад Украины үйлдвэр, нутаг дэвсгэрээс Хойд Солонгост сэлбэг, хөдөлгүүр нийлүүлж байгаа эсэхийг эхний ээлжинд тогтоох хэрэгтэй юм. Үүний дараа Украин тус улсад пуужингийн хөдөлгүүр зэргийг нийлүүлдэг нь тогтоогдвол барууныхнаас авч болох эхний арга хэмжээ нь Украиныг хоригт оруулах байх аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Украины ардчилагчид Монголын ардчилагчид торсон ах дуус шиг хог шаарнууд даа

    0 0 Хариу бичих
    • Украины АН Монголын АН нар Хулгай дээрэм хийхээ ардчилал гэж ойлогдог дебилууд ш дээ

      0 0
  2. Украйнд хэзээ ч олигтой удирдагч байгаагүй. Нөгөө Гүржийн Сакаашвилийг авчраад мужийн захирагчаар тавьцан гэж байгаа. Алиа юм их болноо энэ Украйнд

    0 0 Хариу бичих
  3. Ухрайн хэж нэк когийн улзууд баанаа

    0 0 Хариу бичих
  4. Ukraine ugaasaa horigt baidag shd. Oros Ukraine ali alinaas ni OUVS iin mungoor ym avj bolohgui

    0 0 Хариу бичих
  5. Их далдагнаад байлуу

    0 0 Хариу бичих
  6. Украйн угаасаа түүх нь анд нөхрөөсөө урваж ирсэн. Одоо ч бас Америкаас урвалаа. Барьцгүй сонин хүмүүс л дээ.

    4 1 Хариу бичих
    • Урвах урвахдаа найз АНУ гаа маш аюултай байдалд хийлээ. Умард Солонгос хүссэнээрээ АНУ г шантаажилж хүссэнээрээ өдөөн хатгах эрхтэй гэсэн үг. Санаснаар нь болохгүй бол тэр супер гүрэн шатааж ч чадахаар болжээ.

      1 1