Энэтхэг улсын тусгаар тогтнолын 70 жилийн ой тохиож байна

Eagle.mn


Энэтхэгийн тусгаар тогтнолын 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди үг хэллээ.  Энэтхэгчүүд бүрийн наймдугаар сарын 15-ны энэ өдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг нь хөрш Пакистанаас нэг өдрийн зайтай гэсэн үг юм. Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн үгэндээ кашмирчуудыг онцлон дурьдаж, кашмирчуудтай хамт байхыг ард түмэндээ  уриалжээ. Мөн “төлбөр төлөөгүй” гэх шалтгаанаар нийлүүлэгч компани хүчил төрөгчийн аппаратны шингэн хүчил төрөгчийг нийлүүлээгүйн улмаас эмнэлэгт 60 хүүхэд амьсгал хураасан хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй Энэтхэгийн ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байна гэж Н.Моди хэлээд, эмгэнэл илэрхийллээ. Энэтхэг бол лалын шашинт эрэгтэйчүүд гурван удаа “talaq” гэж хэлээд хэдхэн минутын дотор эхнэрээсээ салах боломжтой уламжлалыг мөрдсөөр буй цөөн хэдэн улс орны нэг бөгөөд энэтхэгийн Дээд шүүх энэ асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа билээ.


 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)