Чанаргүй зээлийн хэмжээ өссөн дүн гарчээ

Eagle.mn


Өнгөрсөн сарын нийт дүнгээр банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.1 их наяд төгрөг болсон гэсэн дүн гарчээ. Энэ нь чанаргүй зээлийн хэмжээ зургаадугаар сараас 17.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 120 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг юм. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өссөн байгаа юм.

Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлдолдугаар сарын эцэст 892  тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараас 95.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 55.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Олон улсын банкны жишгээр чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийг нийт зээлийн 5 хүртэлх хувийг эзлэх нь хэвийн хэмжээнд тооцогддог байна. Манай орны хувьд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хэтэрсэн учраас Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын активын бүтцийг шалгах шийдвэр гаргахад хүрчээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн цаад эзэд нь чухам яг ямар хүмүүс байна вэ?Өөрт тохиолдсон нэгэн тохиолдлыг хэлэхэд:Голомт банкнаас хэрэглээний зээл авахаар хөөцөлдөөд зах зээлд 70саяаар үнэлэгдэж буй 4 өрөө байраа барьцаанд тавихад чүү чамай 9 сая төгрөг 2 жилийн хугацаатай олдож байна шүүдээ. БҮХ хүнд энэ мэтчилэн зээл өгдөг бол зээлийн хугацаа хэтрэх,чанаргүй зээл болох үндэслэл байгаа юмуу?Зээлийн асуудалтай хүмүүсийг олонд ил болгож бай. Ялангуяа сонгуулийн үед.

    0 0 Хариу бичих
  2. ajiltai baihdaa avsan zeel ajilgui bolohoor chanargui zeel l bolno shdee ur zeel darna gedeg ulgeree ternii orond ajiltai orlogotoi l bolgohiig demjeed ug

    1 0 Хариу бичих
  3. Тэнгэрийг тэтгэгч ерөнхийлөгч бидний өр зээлээс хэлтрүүлнэ гээд байхад!!! . Ямар би хэлсэн биш . Монгол улсын жолоог залагч ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АН болоод өвөг дээдсийнхээ өмнө, монголын ард түмний өмнө андгайлан амалсан шүү дээ

    2 0 Хариу бичих