Эрдэнэт хотод үер бууж, нэг хүн амиа алджээ

Б.Мичид


Эрдэнэт хотод өчигдөр 16.30 цагаас эхлэн  түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас үер буужээ. Үерт авто болон явган зам, гэр хорооллын айл өрхүүд автсан байна. Мөн үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ. 

Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь насаа алджээ. Уг хэргийн газарт Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажилласан байна. Мөн Шанд багт үерийн усанд живж байсан нэг хүүхдийг онцгой байдлынхан аварчээ. 

Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаан зохион байгуулсан бөгөөд үерийн хор хохирлыг нэн даруй арилгах ажлыг шуурхай зохион байгуулах, хохирлын хэмжээг тогтоох, эвдэрсэн үерийн даланг сэргээн засварлах, бөглөрсөн нүхэн гарц, ус зайлуулах хоолойг сэтгэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)