Өнөөдөр болох үйл явдал

Eagle.mn


09.00 цагт "Бүх нийтийн эрүүл мэнд ба хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Төв замын цагдаагийн урд талд Альфа зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно.

10.00 цагт Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас 2017 оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Хурал ЗХЖШ-ын 320 тоот танхимд болно.
 
11.00 цагт  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 7 сарын байдлыг танилцуулах хэвлэлийн хурал Засгийн газрын 3-р байрны 204 тоот танхимд болно.
 
11.00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 7-р сарын орон сууцны үнийн индексийн талаар мэдээллэх хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно. 
 
11.00 цагт Хүй долоон худагт наадам үзэхээр очоод замын цагдаад зодуулж хүнд гэмтэл авсан эмэгтэй  MN-Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
 
11.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг  Төрийн ордонд хуралдана. 

 13.30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ноён уулын шүүх хурал болно. Хурлаар Сентерра Гоулдын лиценцийг түдгэлзүүлж монголчууд Ноён уулаа хамгаалан үлдэх эсэх асуудлыг эцэслэн шийднэ.
 
14.00 цагт Улаанбаатар, Булган, Өвөрхангай зэрэг аймагт хэрэгжих шалгарсан 13 төсөлд нийт 175,000 канад долларын санхүүжилт олгох үйл ажиллагаа Канадын ЭСЯ-нд болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)