Шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалт зарлалаа

А.Анар-Эрдэнэ


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлалаа. Дээрх шүүхүүдийн шүүгчийн суурь шалгалт болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг энэ оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулах юм. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын 2-ныг хүртэл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба хүлээн авна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааны өөрчлөлттэй доорх холбоосоор танилцаарай.

http://www.judcouncil.mn/main/6121--.html

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)