С.Ганбаатарын авсан 50 сая воныг улсын орлого болгоно

А.Анар-Эрдэнэ


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. С.Ганбаатарын МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо санхүүгийн дэмжлэг болгож БНСУ-ын иргэнээс авсан 50 сая воныг улсын орлого болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 440 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.

МАХН-ын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс энэ сарын 02-ны өдөр хүлээн авч, 7-ны өдөр шүүх хурлыг товложээ. Энэ талаар С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэсэн тайлбар өгчээ.

Ингээд наймдугаар сарын 7-ны 16.00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулж, 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэжээ. 

Ингээд наймдугаар сарын 7-ны 16.00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулж, 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АН н Хураагдсан тэрбум бас улсын орлого болно доо , Сонгуульд тараах гэж бсан ,,,,, Сайншандад хураагдсан 200 сая бас улсын орлого болно ,,,

    0 0 Хариу бичих
  2. Угаас МАХН чинь солонгосын хөрөнгө оруулалттай компани биз дээ, энхбаяр нь санхүүжилт хайгаад солонгосд хэдэн жил болсон доо

    0 0 Хариу бичих