Ашиглагдахгүй байгаа гар утасны үнэт металлаар олимпын медаль хийнэ

Л.Эрдэнэжаргал


"Токио-2020" наадмын бэлтгэлийн нэг хэсэг болсон хэрэгцээгүй болсон гар утаснуудыг цуглуулах кампанит ажил япон улсад өрнөж байна. Ашиглагдахгүй болсон гар утаснуудаас үнэт металлыг нь ялган авч “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадмын медалиудыг хийх ажээ. "Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооноос олимпын наадмын 5000 медалийг хийхэд шаардагдах 2 тонн алт, мөнгө, хүрлийг цуглуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Япон улсын хувьд ашигт малтмалын нөөц багатай учраас эдийн засагт хэмнэлттэй төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс ийм алхам хийж, ард иргэдээ уг кампанит ажилд идэвхитэй оролцохыг уриалж буй юм.


 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)