“Боловсрол суваг” телевиз ээлжит төслүүдээ танилцуулж байна

Л.Эрдэнэжаргал


Үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Mongolia’s Next Top Model”, “Яг түүн шиг” зэрэг төслүүдийг үзэгчиддээ амжилттай хүргэсэн  “Боловсрол суваг” телевиз ээлжит төслүүдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэд телевизийн контент нийлүүлэлтийн “Гигант” гэгдэх Нидерландын “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хэд хэдэн шинэ шоу нэвтрүүлгийг 2017 оны сүүлч болон 2018 онд хүргэхээр болсон байна.

Тэгвэл ойрын ирээдүйд буюу энэ намар дэлхийн 35 оронд албан ёсны эрхтэйгээр хийгдсэн шилдэг контент “Star Academy” реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл манай хойд хөрш ОХУ-д “Фабрика звёзд” нэрийн доор 8 улирлыг амжилттай зохион байгуулсан юм. Тус шоу нэвтрүүлэгт дуулах авьяастай, өөртөө итгэлтэй залуус оролцох бөгөөд тэд дуулах ур чадвараас гадна бусад олон талын авьяасаа хөгжүүлэн, нэвтрүүлгийн турш үзэгчдийн нүдэн дээр өсөн дэвжиж, Монголын рок поп ертөнцөд хөл тавих болно. “Боловсрол суваг” телевиз  ирэх 2018 оныг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 3-р улирлаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үргэлжлүүлэн Америкийн CBS телевизийн формат болох “Mongolia’s Next Top Model”  реалити шоу нэвтрүүлгийн 2-р улирлыг хүргэхээр ажиллаж байна.

Дараагийн төсөл нь “Got to Dance” нэртэй бүжгийн шоу нэвтрүүлэг аж. Энэ нэвтрүүлгийн гол онцлог нь бүжигт хайртай бүх насны хүмүүс бүжгийн төрөл жанр харгалзалгүй оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх эрхтэй бөгөөд нэвтрүүлэг хийгдсэнээр Монголын бүжиг сонирхогч залууст томоохон боломж, үүд хаалга нээгдэж байгаа юм. Тус нэвтрүүлгийг 2018 оны сүүлчээр цацахаар төлөвлөжээ.

 “The Singer Takes it All” нэртэй шоу цэнгээнт нэвтрүүлэг дуулах дуртай хүн бүрт нээлттэй юм. Тус шоу нэвтрүүлгийн гол онцлог нь телевиз үзэгчид шүүгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд тусгайлан бэлдсэн гар утасны аппликейшн ашиглан, шилдгийг тодруулна. Ингэснээр Монголын телевиз үзэгчид тун удахгүй албан ёсны эрхтэй дэлхийн шилдэг форматуудыг хүлээн авах боломжтой болж буйгаараа онцлог юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)