Б.Шаравын эмчилгээнд зориулсан хандивын үдэшлэг болно

Б.Мичид


Төрийн соёрхолт, Урлөгийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвчнөөр өвдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын цэргийн эмнэлэгт ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор хэвтэж, хоёр ч удаа хагалгаанд ороод байгаа аж. Эхний хоёр хагалгаанд олны дэмээр цугласан 60 гаруй сая төгрөгөөр орсон ба цаашид үргэлжлүүлэн удаан хугацааны хүнд эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа юм байна.

Иймд түүний эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилго бүхий “Хандивын VIP үдэшлэг”-ийг Монголын Рок, поп, үндэсний, сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчдийн санаачлагаар “Future Mongolia Foundation” болон “Mongol Music”–с зохион байгуулах гэж байна. 

Хандивын үдэшлэгт оролцох уран бүтээлчдийг танилцуулж байна. Хандивын үдэшлэгт “Харанга”, “ Хурд”, “Никитон”, “Камертон”, “A Sound”, “3 Охин”, “Киви”, дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Алтанцэцэг, С.Наран, Б.Ангирмаа, Т.Дэлгэрмөрөн, Sally, төгөлдөр хуурч Чинбаа, гитарчин Өөжгий, хийлч Дээгий, төгөлдөр хуурч Ами, Монгол улсын Морин хуурын чуулга тус тус оролцох нь ээ.

Тусгайлан хандив өргөхийг хүсвэл ХААН банкны 5163124605 дансанд хандаж болох юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)