Мунзуй хочит Г.Нямдоржийг шүүж байна

Eagle.mn


Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан яг одоо хаалттай үргэлжилж байна. Өмнө нь тус шүүх хурал гурван удаа хойшилж байсан билээ. Сануулахад: Мунзуй хочит Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2-ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүж байгаа юм. Түүний хамт С.Мөнхбат, Ч.Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Баттуяа нарын зургаан хүнийг шүүнэ.

Г.Нямдоржийг саатуулан хорьж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдан хоригдсон билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дээрэм хийж амьдардаг. Зайсангийн хаусанд амьдардаг. Хөлсөө дуслуулан хүмүүс гудамжны хог цэвэрлээд орой гэртээ хоолгүй сууж байхад хулгайч дээрэмчин том машин унаад хаусанд гэдсээ илээд хэвтэж байдаг нийгэм байгуулсан УЛС төрчид юу бодож байгаа болдоо. Шоронд хатаах хэрэгтэй шүү дээ. Төрөлх заяанаас гэмт хэрэгтэн шорондоо үхэх хэрэгтэй.

    0 2 Хариу бичих
  2. иймэрхүү юмнуудыг шууд л алах хэрэгтэй, нийгэмд ямар ч хэрэггүй юмнууд шүү дээ.

    0 0 Хариу бичих