Хятад улс АНУ, Хойд Солонгосыг заналхийллээ зогсоохыг уриаллаа

Л.Эрдэнэжаргал


Харилцан заналхийлэхээ зогсоож, нөхцөл байдлыг намжаахыг АНУ болон Хойд Солонгост Хятад улсын ГХЯ уриалав. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ “Солонгосын хойгийн нөхцөл байдал одоо маш эмзэг бөгөөд адармаатай байна. Холбогдох бүх тал үг үйлдлээ цэгнэж, нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авна гэдэгт Хятад улс найдаж байна” гэжээ.  Хятадын Коммунист намын харьяа “Global Times” сонины баасан гарагийн дугаарт “Хэрвээ Умард Солонгос АНУ-ын нутаг дэвсгэр рүү пуужин харваж, АНУ хариу ажиллагаа явуулбал Хятад улс төвийг сахисан байр сууриа хадгалах хэрэгтэй. Гэхдээ АНУ болон Өмнөд Солонгос Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагаах оролдого хийхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч бас Хятад улс авах хэрэгтэй юм” хэмээн бичсэн байжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. shaadag hujaanuud shu.

    1 0 Хариу бичих
  2. Hunii heregt hoshuu dursen biatchnuud

    0 0 Хариу бичих