Япон Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд бэлтгээд байна

Л.Эрдэнэжаргал


АНУ-ын эзэмшлийн Гуам арал руу пуужин харвана гэж Умард Солонгос заналхийлсэнтэй холбогдуулан Японы БХЯ улсынхаа баруун нутагт пуужин замаас нь амдан сөнөөгч системүүд байрлууллаа.

Пхеньян өнгөрсөн пүрэв гарагт “Пуужингууд Гуамын ойролцоох усанд газардахаасаа өмнө Японы Шиманэ, Хирошима болон Кочи мужийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрнө. Пуужин харвах төлөвлөгөөг энэ сарын дундуур гэхэд хэрэгжүүлэхэд бэлэн болно” хэмээн заналхийлсэн утгатай мэдэгдэл хийсэн билээ.
“PAC3” амдан сөнөөгч системийг байрлуулах ажлыг хариуцаж буй Японы Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн хүчнийхэн Пхеньяны мэдэгдэлд нэр дурьдагдсан гурван муж, Эхимэ мужид очжээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн Хойд Солонгосыг 24 цагийн турш хянаж байгаа бөгөөд пуужин харвасан тохиолдолд авах хариу арга хэмжээнийхээ бэлтгэлийг хийсэн байгаа юм. Үүгээр ч зогсохгүй Японы Тэнгисийн цэргийн хүчнийхэн Япон тэнгис рүү баллистик пуужин илрүүлэгч “Aegis” радарын системээр тоноглогдсон пуужин сөнөөгч хөлөг онгоц илгээсэн нь байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)