Францчууд шинэ ерөнхийлөгчдөө сэтгэл дундуур байна

А.Анар-Эрдэнэ


Францын Ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногийноо ажлыг Эмануэл Макрон тайлагнасан байна. Энэ хугацаанд түүний хийсэн ажилд францчуудын ердөө 36 хувьд л таалагдсан гэсэн дүн гарчээ. Францын олон нийтийн санал бодлыг судлах хүрээлэн (IFOP) Le Figaro сонины захиалгаар явуулсан судалгааны дүнд санал асуулгад оролцогсдын үлдсэн 64 хувь нь Макроны үйлдэлд сэтгэл дундуур үлдсэн байв. Францын түүхэнд хамгийн залуу удирдагчаар сонгогдож, эрс өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэлтэй байгаа Францчуудын хувь шинэхэн ерөнхийлөгчдөө ийнхүү дунд дүн тавилаа.  Э.Макрон ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнийг францчуудын 62 хувь дэмжиж байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ эргээд байна. Францчуудын хувьд ерөнхийлөгчийнхөө хийсэн ажилд нилээд хатуу дүн тавьдаг бололтой. Тухайлбал Ерөнхийлөгч асан Олландыг зуу хоногийнх нь дараа 46 хувь, Николя Саркази 45 хувийн дэмжлэгтэйгээр мөн л дунд дүн тавиулж байсан аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭХНИЙ АЖИЛ НЬ АВГАЙГАА СОЛИХ БИЗ ДЭЭ

    1 0 Хариу бичих