Монголын бөхчүүд дэлхийн чансаанд эхний 20-д багтаж байна

Л.Эрдэнэжаргал


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргажээ. Өнгөрсөн сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан үзэж уг чансааг гаргасан байна. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав бөх багтсан. Эмэгтэйчүүдийн 63кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдсэн Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэв. Харин эрэгтэйчүүдийн 57кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ес, ОУХМ З.Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 16, 86кг-д П.Өнөрбат 18, 125кг-д ОУХМ Н.Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 14, ОУХМ Э.Даваачимэг 17, 60кг-д ОУХМ Б.Шоовдор 12 дугаар байрт тус тус жагслаа. 

Эх сурвалж: www.unitedworldwrestling.org
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Үзэгч сонирхогч олонтой, тэр хирээрээ зах зээл томтой, их мөнгө эргэлддэг спортууд чансаа энэ тэр гэдэг болохоос чөлөөт мэтийн сөнөж байгаа спортын чансаа гэж юу байхав дээ, өөрийгөө л хуурч байгаа хэрэг ш дээ

    0 0 Хариу бичих
  2. Баахан хэрэгтэй хэрэггүй тэмцээнд орж орчоод яг олимп дээр ямар ч амжилт үзүүлж чаддаггүй биз дээ.

    1 0 Хариу бичих