Хар тамхи хэрэглэсэн залуусыг иргэний мэдээллийн дагуу барьжээ

Б.Мичид


2017 оны 07 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт  5 залуу мансуурсан байдалтай  байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

Хар тамхины илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэн Г.Буянхишигт  2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар  цагдаагийн байгууллагын 'Баярын бичиг', мөнгөн шагнал гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийллээ.

Иргэд та бүхнийг Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Цагдаа нар арай дэндүү юм. Яг хэнийг нь хамгаалаад байгаа юм бэ?

    0 0 Хариу бичих
  2. Хар тамхины бохир бизнест холбоотой л байхгүй юу даа. Одоо мэдээлэл өгөх гарах болов уу...

    0 0 Хариу бичих
  3. unheer sumtai garuud umaa iim ulsuudaar bid hev jurmaa sahiulj bn daa irgediin sanlaar solidog bolmoor um ene tsagdaa nariig

    0 0 Хариу бичих
  4. Ямар тэнэг юм бэ.Мэдээлэгчээ ил зарлаад.Цаадуул нь өширхөнө шүү дээ. Арай ч дээ.Тэр залуу ч гэсэн дээ зургаа авахуулахгүй байхгүй дээ. Дараа нь хүмүүс мэдээлэхгүй шүү дээ.Ёстой тэнэг юм аа.Цагдаагийнхан.

    0 0 Хариу бичих
  5. Batbaatar neg l bishee

    0 0 Хариу бичих
  6. Ene uher mongolchuud yanaa neeree . Ene huniig bur ballaad haychihlaa nuutslah ni baitlaa bur IL gargaad ene hunii ami nas unheer deesen doroon deer boloh shiv dee.oorsdiigee l neg shagnal uramshuulal ogch baigaa dur uzuulj peklamdah umdaa.

    1 0 Хариу бичих
  7. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР гэж ийм тэнэг байж болох уу! өөр улс бол мэдээлсэн хүнээ нууцлаад хамгаалдаг хууль байгаа шүү дээ!

    2 0 Хариу бичих
  8. Medeelsen hunee nuutsaldag bish biluu. Daraa n ene zaluug yaaj ch magadgui shuu de

    2 0 Хариу бичих
  9. цагдаа ч гэж цагдаа, хэвлэл мэдээлэл ч гэж бас болоогүй л байна даа.

    1 0 Хариу бичих
  10. Тэнэг гдг нь хар тамхичдаа нэрийг нь зарлахгүй бж мэдээлсэн хүнээ ил тод хэлж бдаг мэдрэл гацаанууд вэ. Ингээд бвал хэн ер нь мэдээлэл өгөхийн

    3 0 Хариу бичих
  11. Мэдээлэл өгсөн хүнийг хамгаалж чадах уу? Ингэж зарлаад амь насанд нь халдвал яах вэ? Гэтэл буруутанг нь нууцлаад хамгаалаад ямар хаашаа байна. Цагдаа нар минь одоо та нарт итгэх хүн гарахгүй л болов уу. Энэ амбиц хэнд хэрэгтэй вэ? Монгол төрд л лав биш нь ойлгомжтой.

    3 0 Хариу бичих
  12. ИНГЭЖ ХОРОЛДОГ БАЙНА. ЦАГДАА ЧИ НОВШ ЮМ ДАА

    4 0 Хариу бичих
  13. Мэдээлэл өгсөн иргэнийг ингэж зарлах нь зохисгүй санагдаад л байгаа шүү

    5 1 Хариу бичих